Малайзийн иргэний нисэхийг онгоц сураггүй болсноос хойш бүтэн сар гаруйн хугацаа өнгөрсөн. Гэвч сэжиг таамгаас өөр зүйлгүй л байгаа. Энэтхэгийн далайд олон улсын хамтарсан эрлийн баг ажиллаж, онгоцны хар хайрцгаас гурван ч удаа дохио авсан гэж мэдэгдсэн.
Эдгээр дохио онгоцны байрлалыг заахад хангалтгүй гэсэн. Харин Австралийн хайгуулын хөлөг онгоцноос дахин дохио хүлээн авсан гэж ВВС уламжиллаа. Гэхдээ яг онгоцноос ирсэн эсэхийг нь тогтоохоор ажиллаж байгаа аж.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 1 )
hvnii mahand orson ene nvgelt amitaniig vter tvrgen cheerlvvleh heregtei