Улсын Батлан хамгаалах хорооны даргаар Ким Чен Ун дахин сонгогдсон тухай Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг дамжуулжээ. Тус улсын 13-р Их хурлын анхдугаар хуралдаанаас дээрх шийдвэр гаргасан байна. Тус агентлаг лидерийг дахин энэ тушаалд томилсныг нь “тус орны түүхэн дэх чухал үйл явдал” бөгөөд “бүх албан хаагчид болон ард түмний бүрэн дэмжлэгийн илэрхийлэл” гэж онцлон тэмдэглэсэн байна. Түүний эцэг Ким Чен Ир 1993 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр энэ тушаалыг авч байсан учраас хүүг нь дахин сонгохдоо энэ өдрийг тааруулсан ажээ.
Улсын Батлан хамгаалах хороо нь тус орны цэргийн эрх барих дээд байгууллага нь юм. Мөн энэ байгууллага нь дайны байдал зарлах, бүх нийтийн дайчилгаа явуулах бүрэн эрхтэй. Үүний өмнө шүүхийн тогтоолоор, Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд байсан О Сон Хоныг авлигын хэргийг нуун дарагдуулсан, толгойлж байсан яамаа хувь хүний хамгаалалтын газар болгосон гэх мэтийн хэргээр буруутган цаазалсан юм.
The Daily Mail сонинд бичснээр Кимийн цаазлагдсан хүргэн ахыг дэмжиж байсан гэх хүнийг этгээд аргаар цаазалсан гэнэ. Сайд агсныг галаар бууддаг буугаар шатаан алжээ. Өмнөдийн хэвлэлийн мэдээгээр Ким Чен Ун өөрөө түүнийг тийм аргаар цаазалсан гэсэн байлаа.
Сэтгэгдэл ( 0 )