Австралид иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 13

Соломоны арлуудыг дайрч өнгөрөхдөө 23 хүний амийг авч одсон Ита далайн хар шуурга өчигдөр/IV.11/ Австралийн хойд хэсгийн Квийнслэнд мужийг ниргэжээ. Австралид сүүлийн гурван жилд болсон хамгийн хүчтэй далайн шуурганы улмаас гамшгийн бүсээс 9000  хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Хүчтэй далайн шуурга баасан гаригт Шүрэн тэнгисийн арлууд болон Австралийн хойд хэсгийг дайран өнгөрсөн аж. Ита далайн шуурганы улмаас Кэрнс хотод их хэмжээний үер, хөрсний нуралт, хохирол учирчээ. Цаг уурчдын мэдээлснээр далайн шуурганы хүч 77 м/с хүрч шуурсан байна. Хүчтэй шуурганы үеэр далайд эргээр том давалгаанууд үүсч, орчин тойрны эд зүйлсийг хуу хамж, ихээхэн хохирол учруулжээ.

Үүнээс өмнө өнгөрсөн 2011 оны хоёрдугаар сард Яси далайн хар шуурганы улмаас Квийнслэнд мужид 3.5 тэрбум австрали долларын хохирол учирч, аялал жуулчлалын орлогоо алдаж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top