Украйны Ерөнхийлөгч зарлиг гаргаж, зүүн хотуудад хяналтаа тогтоогоод байгаа про-орос үзэлтнүүдийн эсрэг армийн хүчийг ашиглахаар болжээ. Тус улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов “Крымд болсон зүйл Украйны бусад газар нутагт тохиолдох ёсгүй. Одоо Орост дахин боломж олгохгүй” гэж мэдэгдэв.
Тэрбээр телевизэд өгсөн ярилцлагадаа нийт 12 хотод про-орос үзэлтнүүдийн эсрэг ажиллагаа явуулна гэсэн байна. Үүний дараа Нью-Йорк хотод НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шуурхай хуралдсан.
Энэ үеэр зүүн хотуудад Киевээс үзүүлэхээр төлөвлөсөн шахалтыг хүчтэй шүүмжилж, болзошгүй хямралыг өдөөх гэж байна гэж үзжээ. Мөн Кремль Украйны эрх баригчдад хатуу анхааруулж, бодлогогүй алхам хийхгүй байхыг зөвлөв. Харин ноён Турчинов өнөө өглөө гэхэд зэвсгээ хураалгасан байхыг орос хэлтнүүдэд үүрэг болгосон ба түүнээс цааш цэргийн ажиллагаа эхлэнэ гэсэн.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 7 )
Энэ чинь л дайн ш дээ, эргүү Турчинов оо. Эсвэл ардчилагч хүнд бүх юм болно, бусдад нь бүх юм болохгүй гэж боддог гар уу. Арми чинь тэгээд ардын хамгаалагч нар алуулбал яана. Украйны битгий хэл, НАТО-гийн армийг хүчтэй арми гэж бодохгүй л байна шүү. НАТО хүүхэд, хөгшид, зэвсэггүй ард иргэд рүү нисгэгчгүй онгоц хөөргөж, пуужин харвахдаа л сайн байх. Арми шиг армитай байлдаж чадах ч үгүй.

орсуудыг хуниад өгөө муу давсарсан бааснууд. тэр орсууд чинь мэргэжлийн цэргүүд бнлээ штэ. орсууд нэрээ үнэн аймаар улс. монголд ингээд л ороод ирэх улс шүү
орсуудыг хуниад өгөө муу давсарсан бааснууд. тэр орсууд чинь мэргэжлийн цэргүүд бнлээ штэ. орсууд нэрээ үнэн аймаар улс. монголд ингээд л ороод ирэх улс шүү