Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад гурван жилийн турш үргэлжилсэн иргэний дайнд эргэлт гарна гэж мэдэгджээ. Засгийн газрын арми Ливаны хилтэй залгаа хотуудыг аажмаар эзэлж байгаа ба тун удахгүй байдал өөрөөр эргэнэ гэж үзсэн байна.
Гурван жилийн турш үргэлжилсэн энэ дайнд 150 мянга гаруй хүн амиа алдаж, олон сая хүн орох оронгүй болсон. Ерөнхийлөгч Асад Засгийн газрын ажиллагааг “Терроризмын эсрэг дайн” гэж нэрлэж байна.
Засгийн газрын хүчин сүүлийн саруудад босогчдын амин чухал хангамжуудыг бүрэн таслаад байгаа ба голлох удирдагч нарыг нь баривчилж чадсан. ВВС-ийн мэдээлснээр, босогчид одоо баруун болон Арабын нийлүүлэгчдэдээ л найдах үлдсэн аж.
Өчигдөр Засгийн газрын арми Дамаскийн ойролцоо агаараас дайралт хийж, бөмбөгдсөн байна. Энэ үеэр 20 гаруй хүн амиа алджээ. Түүнчлэн өнгөрсөн баасан гаригт Кафр Зита тосгонд хорт хий ашигласнаас болж олон хүн амиа алдсан хэрэгт хоёр тал бие биенээ буруутгаж байгаа.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 4 )
chutguriin yankuud duusgahgui de. ted yamar tsusand hanaj tsadah bish.
chutguriin yankuud duusgahgui de. ted yamar tsusand hanaj tsadah bish.
ашгүй дээ нэг дайн дуусах нь
НАТО нөгөө талыг нь дэмжээгүй бол аль хэдийнээ дарчих байсан. Сирид дэлхийн 80 орноос хөлсний цэргүүд очсон гэдэг юм байна лээ.