Чилийн Валпарайсо хотод гарсан галаас болж 12 хүн амиа алдаж, Засгийн газраас 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Бямба гаригт эхэлсэн галт хотын талыг шахам үгүй хийсэн байна.
Одоо галыг унтраахаар 1200 гал сөнөөгч ажиллаж байгаа ч хүчрэхгүй болсон аж. Ерөнхийлөгч Мичелль Бачелет иргэдийг Сантьяго хотоос баруун зүгт, 110 км зайтай жижиг суурин руу нүүлгэн шилжүүлэхийг даалгасан байна.
Үүнээс гадна их түймрээр далимдуулж дээрэм тонуул хийх нь олширсон учраас армийн хүчийг хэв журам сахиулахад мөн зарцуулж байгаа аж.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )