Эх сурвалж: CNN
Гуравдугаар сарын 4-6-нд пост коммунистууд лав л бүтэн нойртой хоноогүй. Тэд Орос, Украйны хооронд дайн эхэлсэн эсэхийг цаг, минут бүр шалгаж, мэдээ хүлээж байсан юм. Крымийн өдрүүд ингэж л өнгөрсөн.
Үүнтэй зэрэгцэн Украйны армийн хүчин, хуягт, танкууд Крым, Оростой залгаа зүүн хил рүү урсаж эхэллээ. Мэдээж энэ нь гигант армийн эсрэг өөрийгөө хамгаалах өчүүхэн үйлдэл гэдэг нь тодорхой.
Он цагийн хуанли хараад байхад Украйны Засгийн газар 1991 оноос хойш цэргийн хүчийг ингэж массаар нь ашиглаж байгаагүй юм. Хэн ч Украйнд цэрэг хэрэг болно гэж бодож байсангүй. Хэн ч энэ асуудал дэлхийн хэмжээний сэдэв болно гэж тооцоолж байсангүй. Гэвч энэ асуудал одоо нэгэнт агуу их Орос оронтой хийж тун болзошгүй дайнтай холбогдож байна.
ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров уг нь өдөр бүр л олон улсад хандаж, Орос Украйныг эзлэх ямар ч бодолгүй байгаа гэж мэдэгддэг болсон. Гэхдээ түүний хэлсэн үгэнд хэн итгэнэ гэж. Ер нь бол Кремль Крымийг өөртөө авах өчүүхэн ч санаа агуулаагүй гэсэн ч юу болсон билээ. Владимир Путин өөрийн биеэр ингэж хэлж байсан юм.
Гуравдугаар сарын 5-нд Путин цэргийн маневр тун амжилттай дууссаныг дэлхий дахинд зарлав. Өнөөдрийг хүртэл хийгээд байсан мэдэгдэл юу болж хоцров оо. Ингээд гуравдугаар сарын 7-нд Оросын цэрэг зэвсэгтэй, юутай хээтэйгээ Крымийг орхиж одов. Харин тун удахгүй, 10 мянган “иван” шүдээ хүртэл зэвсэглээд Крымийн хойг дээр буучихсан.
Яагаад Крым гэж
Крымийн тухайд Украйны Засгийн газар хатуу байр суурьтай байсан ч Москва жишим ч үзүүлээгүй. Путин болон Кремльд байгаа хүмүүст Крымээс цааш атгалтаа лавшруулах бодол бий гэдэг нь гарцаагүй. Бүр төлөвлөгөө ч байгаа гэхэд буруудахгүй.
Тэд Украйн, АНУ-ын холбоог таашаахгүйгээр үл барам Киевт хатуу анхааруулсаар байгаа. Дэлхийн улс орнууд Крымийг Украйны Орост булаагдсан газар нутаг гэдгийг ерөнхийдөө хүлээн зөвшөөрч байна.
Путин өөрийн хүсэл сонирхлыг нуухгүй байгаа ч энэ нь цаашид олон улсад ноцтой үр дагавар авчирна гэдэгтэй санал нийлдэггүй. Одоо Украйны Олон улсын нисэх буудлаас Крым рүү ямар ч онгоц нисэхээ байж, эх газраас холбоо таслагдсан иргэд Хар далайн зуныг хүлээн амарч байна. Эзлэгдсэн газар нутагт Киевийн зөвшөөрөлгүйгээр хэн ч орохгүй, бас эндээс хэн ч гарахгүй байх хуулийг саяхан Украйны шинэ парламент батлаадах лаа.
Яг энэнтэй зэрэгцээд Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев Крымд айлчилж, Артек, Хар далайн эрэгт амрахыг хүссэн Оросуудыг өдөр бүр ирүүлж байхаар болсон ба энэ нь ч томоохон хөрөнгө оруулалт болно гэж амласан. Одоо тэгэхээо крымчүүд далайн эргээ тохижуулаад хүлээж байхаас өөр аргагүй болж байна.
Хамгийн гол нь авиа компаниуд дундаасаа 33 онгоц гаргаж, Кремлийн шахалт дор Крым рүү очих хүмүүсийг бараг үнэгүй зөөхөөр болов. Оросын олигархиуд аль хэдийнэ Крымийг сонирхож, цоо шинэ бизнесийн төсөл төлөвлөгөө боловсруулаад эхэлсэн гэнэ.
Ямар ч байсан эхний ээлжинд буюу зуны гурван сард Крымд найман сая орос жуулчин амрахаар болжээ. Бас тэндхийн усан үзмээр исгэсэн дарсыг Оросын ресторанууд хүссэн ч, эс хүссэн ч авах л болно гэсэн.
Харамсалтай нь өнөөдөр Крымийн бүх трамбай, троллейбус, цахилгаан галт тэрэгнүүд зогсоолдоо гацаж, жолооч нар нь ажилгүй, архичин оросуудын эгнээнд шилжиж, хүмүүс амьдрахын тулд, бас өлсөхгүйн тулд систем задран унасны дараа үеийнх шиг л байцгаах болжээ.
Зөвлөлтийн “Юрийн галвын цэцэрлэг” босч эхлэв
За одоо Крым гээч нь тогтой хашаагаар хүрээлэгдсэн Юрийн галавын цэцэрлэг шиг л болчихлоо. Крым цаашид яг яаж явах ёстой болов. Яг үнэндээ сүүлийн 20 жилийн турш энэ хойг рүү чиглэх орос хайр мэдрэгдэж байсан. Өөрөөр хэлбэл, цаг ямагт Оросын газар нутаг байсаар ирсэн юм.
Эндхийн хүмүүс ч өөрсдийгөө орос гэдэгт гүнээ итгэж, Кореиз дахь Лениний хөшөөн дээрх шувууны сангасыг цэвэрлэж, Севастополийн танктай хөшөөнд залбирсаар иржээ. Гэвч Путин хойгийг шуудхан өөрийн болгож бас л зүрхлэхгүй байв. Түүнд шалтаг хэрэгтэй. КГБ-ын архаг офицер энэ хүнд ЗХУ-ын үед л босгосон тэр хана саад болоод байсан бол барууныхны өдөөсөн гээд буй иргэний дайн, бослого том олз болон хувирсан.
Ингээд зөвхөн өдөөх л ёстой байсан шалтгийг харин ч эсрэг тал нь гаргаж ирсэн учраас Хар далайн эрэг дэх 27 мянган км.кв газар нутаг бүхий хойг “Путинланд” болсон юм.
Энгийн хэрнээ аймшигтай хувилбар
Украйны асуудал одоо тоглоом биш гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Ирэх сарын 25-нд Украйнд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Гэвч түүнээс урьтаж энэ улсад эмх замбараагүй байдал үүсэх төлөвтэй болжээ.
Үүнийг “Үүсгэнэ” гэж бичсэн ч болохгүй гэх юмгүй. Путин угаас сонгуулийн үр дүнг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Гэвч түүнд сонгууль чухал уу гэдэг нь сонин. Тэр хүссэндээ хүртэл Ерөнхийлөгч нь хууль ёсных уу, бус уу, эсвэл сонгууль болох уу, үгүй юу гэдгийг үл хамаарна. Орос хэлтнүүдийг хаана ч, хэзээ ч, ямар ч шалтгаанаар өмөөрч болно.
Тавдугаар сарын 9-нд Орос орон даяар, орос цустай бүхэн Ялалтын баяр тэмдэглэнэ. Энэ өдөр оросууд гэлтгүй хөрш, зэргэлдээ улс орнууд парад үзэж омогшино. Нацист германчуудыг эсэргүүцэгчид, Оросын өөдөөс дуугарагч хэн бүхэн эх орончдын ширүүн нударгыг амталж мэднэ. Активистууд юу ч хийж мэднэ. Украйнд ч гэсэн ялгаагүй.
Тэртэй тэргүй Донецкийн захиргаан дээр Оросын далбаа намирч байхад бусад хотуудад ч туг далбаа, үндэсний үзэлтнүүдийн цуглаан үүсч л таарна. Гол нь үүнийг өдөөж догиох ёстой ба энэ нь “Энгийн хэрнээ аймшигтай хувилбар”-ын үндсэн зохиол юм.
Украйны Засгийн газар ярьж байснаараа цагдаа, цэрэг, юу байдгаа үймээн рүү оруулж, асуудлыг намжаах гэж оролдоно. Энэ л цаг мөчийг Кремль хүлээсэн учраас “Энхийг сахиулах”, орос хэлтнүүдийг хүчирхийллээс өмгөөлөх ажиллагааг эхлүүлнэ гэж зохиолд бичсэн байгаа. Киев Оросын өөдөөс гар далайж, буу шийдэм бариад ч нэмэргүйг бүгд мэдэх учраас цаашид юу өрнөхийг бодохоос зүрхшээмээр.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 19 )
Eniig bichsen khyn Amerikuudad taalagdaj,tednees kheden dollar salgakhiin tuld bykh Mongolchuud tegj bodoj baigaa jm shig bichikh jm.Ynendee naadakh Amerikiin duu khooloi bolson CNN-ii orchuulga bidend khereggyi.Tyynees naana Mongolchuudad oorsdiin aj amidralaa byyr shalbaagt khutgakhgyin tuld oorsdiin problemaa tsegtslekh jvdal chukhal bolood baina.Tend baigaa Oros,Krim,Ukrain,Amerik,Evropi in kholboonii asuudal bidend khamaagyi.Bid Amerikiig bish Orosiig dagaj zov bodlogo jvuulg chadval Khjtadiin noloond orokhoos avragdaj ulmaar ireedyid busad Mongolchuudaa oortoo negtgekh bolomj garch irne gedgiig sanakh kheregtei.
Eniig bichsen khyn Amerikuudad taalagdaj,tednees kheden dollar salgakhiin tuld bykh Mongolchuud tegj bodoj baigaa jm shig bichikh jm.Ynendee naadakh Amerikiin duu khooloi bolson CNN-ii orchuulga bidend khereggyi.Tyynees naana Mongolchuudad oorsdiin aj amidralaa byyr shalbaagt khutgakhgyin tuld oorsdiin problemaa tsegtslekh jvdal chukhal bolood baina.Tend baigaa Oros,Krim,Ukrain,Amerik,Evropi in kholboonii asuudal bidend khamaagyi.Bid Amerikiig bish Orosiig dagaj zov bodlogo jvuulg chadval Khjtadiin noloond orokhoos avragdaj,Khjtadiig Amerik majgiin ardchillaar dalimduulan zadalj ulmaar ireedyid busad Mongolchuudaa oortoo negtgekh bolomj garch irne gedgiig sanakh kheregtei.
Eniig bichsen khyn Amerikuudad taalagdaj,tednees kheden dollar salgakhiin tuld bykh Mongolchuud tegj bodoj baigaa jm shig bichikh jm.Ynendee naadakh Amerikiin duu khooloi bolson CNN-ii orchuulga bidend khereggyi.Tyynees naana Mongolchuudad oorsdiin aj amidralaa byyr shalbaagt khutgakhgyin tuld oorsdiin problemaa tsegtslekh jvdal chukhal bolood baina.Tend baigaa Oros,Krim,Ukrain,Amerik,Evropi in kholboonii asuudal bidend khamaagyi.Bid Amerikiig bish Orosiig dagaj zov bodlogo jvuulg chadval Khjtadiin noloond orokhoos avragdaj,Khjtadiig Amerik majgiin ardchillaar dalimduulan zadalj ulmaar ireedyid busad Mongolchuudaa oortoo negtgekh bolomj garch irne gedgiig sanakh kheregtei.
Kreim xerem bol huuliar ukrainii gazar oron muuhai arhichin orosuud het deerelhej bna daa
Kreim xerem bol huuliar ukrainii gazar oron muuhai arhichin orosuud het deerelhej bna daa
Маргад та уралдаанд дээгүүр байр эзэлсэн тул мэргэшил дээшлүүлэх сургалтанд хамрагдах эрх болон амеркийн визийг олголоо. Та цаашид Монгол Улсыг бүс нутагт нь ганцаардуулах, мөнхийн хөрш орос болон хятадтай дайсагнуулахад их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Маргад та уралдаанд дээгүүр байр эзэлсэн тул мэргэшил дээшлүүлэх сургалтанд хамрагдах эрх болон манай улсын визийг олголоо. Та цаашид Монгол Улсыг бүс нутагт нь ганцаардуулах, мөнхийн хөрш орос болон хятадтай дайсагнуулахад их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Оросын ард түмэн орос хэлтэй иргэдээ хамгаалах нь тэдний л асуудал.Энэ асуудлыг монголчууд буруу зөв гэж нэн ялангуяа амеркийн талыг барьж гуагчих нь ерөөсөө зохимжгүй
Оросын ард түмэн орос хэлтэй иргэдээ хамгаалах нь тэдний л асуудал.Энэ асуудлыг монголчууд буруу зөв гэж нэн ялангуяа амеркийн талыг барьж гуагчих нь ерөөсөө зохимжгүй
Zindaa.mn наад тархи угаалтаа зогсоо, энэ тэнэг сэтгүүлч нь Крымд очоод байдлыг нэг хараад наад үгээ хэлээсэй. Худалдагдсан сэтгүүл зүй
Bid yu ch bpdoogui.oron garan aktaa l jiij bna..bid bodoj tolgoi ovddoggui ....
Bid yu ch bpdoogui.oron garan aktaa l jiij bna..bid bodoj tolgoi ovddoggui ....
Bid yu ch bpdoogui.oron garan aktaa l jiij bna..bid bodoj tolgoi ovddoggui ....