Эдвард Снөүдэний дэлгэсэн баримтууд сэтгүүлзүйн дээд шагнал хүртлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 15

АНУ, Их Британийн чөлөөт хэвлэлийн магнат “The Guardian” болон “Washington Post” цахим тагнуулын ажиллагааны тухай цуврал нийтлэлээрээ Пулицерын шагнал хүртлээ. Гэхдээ эдгээр сонины дунд нэг л шагнал өгсөн байна.

Цуврал нийтлэлийг АНУ-ын Үндэсний тагнуудын албаны экс ажилтан Эдвард Снөүдэний дэлгэсэн баримтад тулгуурлан хийсэн судалгаа, эрэн сурвалжлага, эрэл хайгуулын дүнд бичсэн юм.

 


Сэтгүүлзүйн дээд шагнал гэгддэг Пулицерыг мөн “Boston Globe” сонин шуурхай мэдээгээрээ авчээ. Түүнчлэн “Reuters” агентлагийн хоёр сурвалжлагч олон улсын тойм, мэдээллээрээ энэ шагналыг хүртсэн байна.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top