Украйны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов өнөө өглөөнөөс Донекцк дахь салан тусгаарлагчдыг зохицуулах “терроризмын эсрэг ажиллагаа”-г эхлүүлэх тушаал өгөв. Тэрбээр энэ ажиллагааг шат шатаар нь хийнэ гэдгээ мэдэгджээ.
Энэ мэдэгдлээс цаг орчмын дараа анхны буун дуу сонсогдсон, гэхдээ одоогоор хүний амь эрсдэж, хохирол амсаагүй байна гэж ВВС мэдээлэв. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Украйны эрх баригчид улс орноо иргэний дайн руу түлхэж байна” гэлээ.
Үүний дараахан тэрбээр Германы Канцлер Ангела Меркельтэй утсаар холбогджээ. Энэ яриагаар ирэх пүрэв гаригт Женев хотноо Орос, Украйн, АНУ, Европын холбооны дөрвөн талт хэлэлцээр хийхээр товлосон байна.
Хамгийн сүүлчийн мэдээгээр Александр Турчинов Краматорксын нисэх буудлыг “террорист”-уудаас чөлөөлсөн гэж мэдэгдэв. Про-Орос үзэлтнүүд 10 гаруй хотод захиргааны байрууд, үйлдвэр, томоохон дэлгүүр, метроны сүлжээг эзлээд байгаа юм.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 5 )
монголчуудыг алалцаж байхадсибирийг бүхэлд нь ар хударгаар нь боохой борооноор гэгчээрбулаажав санхулгайчнарту крайнчууджинхэн э орос гэдгээүзүүлжала лцах хэрэгтэй
монголчуудыг алалцаж байхадсибирийг бүхэлд нь ар хударгаар нь боохой борооноор гэгчээрбулаажав санхулгайчнарту крайнчууджинхэн э орос гэдгээүзүүлжала лцах хэрэгтэй
Ukrain uragshaa, demjij bgaa shuu!!! Ta naryn tald unen bgaa shuu!!!
Ukrain uragshaa, demjij bgaa shuu!!! Ta naryn tald unen bgaa shuu!!!
Зиа, ингээд Украйны 7 сарын 1-нийхэн иргэний дайныг эхлүүлвэй.