Сирийн шоронд хоригдлуудыг тамладгийг батлах гэрэл зургуудыг дэлгэжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 16

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сирийн Засгийн газар улстөрийн хоригдлуудыг тамлан эрүүдэж байгааг баталсан гэрэл зургуудыг дэлгэжээ. Зурагт хоригдлуудыг тамлаж, эрүүдэн, олон хоногоор хоол, ус өгөлгүй тарчлааж, цахилгаанаар цохиулж байгааг тодорхой харуулсан байна.

Харин Сирийн эрх баригчид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. НҮБ-аас Олон улсын эрүүгийн шүүхийг энэ хэрэгт анхаарлаа хандуулж, шалгахыг хүссэн аж.

 


Хоригдлуудыг тамладгийг нотлох 55 мянга орчим гэрэл зураг бий бөгөөд эрүүдэн шүүлт даалгүй амиа алдсан хүмүүсийн тоо 11 мянгыг давжээ. Хамгийн гол нь амиа алдагсдад нас барсны гэрчилгээ бүрдүүлэлгүй шууд булж байсан гэдгийг гэрчлэх гэрчүүд олон бий гэнэ.

Эдгээрийн нэг нь Сирийн шоронд хоригдож байсан Франц гаралтай улстөрийн идэвхтэн ба бөмбөгдөлтийн үеэр зугтааж амь гарсан гэжээ. Гурван жилийн турш үргэлжилсэн иргэний дайны улмаас 150 мянган хүн амиа алдаад байгаа юм.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top