Пакистаны зүүн хойд нутгийн алслагдсан тосгонд амьдардаг ах дүү хоёрыг хүний махаар хооллосон хэргээр баривчилжээ. Энэ хоёр хүнийг сэтгэцийн эмч нар каннибалист гэж тодорхойлсон ба хөрш нь тэдний гэрээс хүүхдийн толгой олсныхоо дараа цагдаа дуудсан аж.
Мохаммед Ариф Али гэгч эрийн гэрээс олон хоногийн турш ялзарсан махны үнэр гараад тайван бус байлгасан учраас хөрш нь шаардлага тавихаар гэрт нь ороод ийм зүйлтэй тулгарсан байна. Энэ хэрэг Пунжабын Баккар дүүргийн Кахавар Хан гэх тосгонд болжээ.
Цагдаа нар тэдний гэрт очиход зуухны дэргэд хүүхдийн толгой байсан аж. Хохирогч хүүхэд таван настай байсан гэж Даръя Хан тосгоны эмч нар үзэж байна. Цагдаа нар хэрэгтэн Ариф Алиг гэрээс баривчилж, харин ах Фарман Алиг тосгоны захаас олж саатуулжээ.
Хамгийн аймшигтай нь ах, дүү хоёрыг хүний махан хүнстэн гэдгийг цагдаа нар мэддэг төдийгүй өнгөрсөн гурван жилийн өмнө залуухан бүсгүйгээр хооллосон хэргээр хоёр жилийн ял эдэлсэн аж. Тэд жилийн өмнө суллагдсан ба энэ хэргийн мөрдөн байцаалтын үеэр оршуулгын газраас шинэ цогцсууд хулгайлж иддэг гэдгээ хүлээжээ.
Сэтгэгдэл ( 5 )
adilhan nertei baij boliishd enetheg pakistan 2 chin yas yuman deeree neg bj bgad salsan shuu dee
panjab geheer pakistan bish enethegiin 1 shahent humuus setguulchee panjab gedeg gazar ali ulsiinh gedgiig ehleed 1 gazriin zuragnaas haraarai