Элчин сайдаар улстөрийн хоригдлуудыг солих гэж хулгайлсан хэмээн үзжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 16

Ливи дэх Йорданийн Элчин сайдыг өчигдөр Триполийн төвөөс хулгайлсан хэрэг гарсан. Йорданийн Гадаад харилцааны яамны мэдэгдэж буйгаар, зэвсэглэсэн этгээдүүд жолоочийг хүнд гэмтээж, сайдыг бие хамгаалагч нартай нь аваад явсан байна.

Ливийн үндэсний LANA агентлаг, Морроко гаралтай жолооч халдан довтлогч нар руу буудаж байсан бөгөөд өөрөө шархтжээ. Тэрбээр хэргийн газарт бүхээгтэй хоёр машин бүхий, баг өмссөн хүмүүс байсан гэж мэдүүлсэн аж.

Харин Йорданийн Засгийн газар үүнийг хоригдлуудыг суллах асуудалд боолт хийх гэж зориуд байгуулсан гэж үзжээ. Учир нь Йорданийн шоронд Ливийн улстөрийн хэд хэдэн гэмт хэрэгтэн хоригдож байгаа юм.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top