Хятадын экспорт, импортын үзүүлэлт өнгөрсөн гуравдугаар сард эрс уруудсан тухай Agence France-Presse агентлаг мэдээллээ. Хятадын гаалийн мэдээгээр импорт нь 162,4 тэрбум ам.доллар хүртэл буурсан нь өмнөх жилийн үзүүлэлтээс 11,3 хувиар бага байна. Экспортын доошлолт нь 6,6 хувиар буюу 170,1 тэрбум ам.доллар болж багасчээ. Гадаад худалдааны зөрүү нь 7,7 тэрбум ам.доллар болсон байгаа гэнэ. Өрсөлдөөний хатуу нөхцөл ба худалдааны түншүүдтэй харилцаа хурцатмал байгаа нь энд нөлөөлжээ. Эдгээр тоонууд нь аж үйлдвэрлэлийн тааруу хэмжээ, хэрэглээний зарлага зэргийн хамт Хятадын эдийн засаг суларч буйг харуулж байна.
Сэтгэгдэл ( 2 )
хятадын эдийн засаг суларах нь манайд ашигтай байж болох юм шүү
хятадын эдийн засаг суларах нь манайд ашигтай байж болох юм шүү