БНСУ-ын Чежү арлаас хөдөлсөн хөлөг онгоц живж, аврах албаныхан 179 хүнийг аварсан. Харамсалтай нь, одоогоор 300 хүн олдохгүй байгаа аж. ВВС-ийн дамжуулж буйгаар, зорчигчдын ихэнх нь оюутан, сурагч, багш нар байжээ.
Аврах албаныхан шөнийн турш алга болсон хүмүүсийг хайсан ба зургаан хүний цогцос олдсон байна. Хамгийн гол нь живсэн онгоцонд бүртгэгдээгүй олон зорчигч явж байсан гэж албаныхан мэдэгдэв.
Онгоц 30 метрийн гүнд живсэн ба дотор нь зарим зорчигч гарч чадалгүй үлдсэн гэж үзэж байна. Аврах албаныхан ч зорчигчдыг амьд олон найдвар бага гэдгийг ар гэрийнхэнд нь хэлжээ.
Онгоцонд явсан зорчигдын 325 нь Данвон ахлах сургуулийн сурагч бөгөөд Сөүлийн ойролцоох Ансаны хүүхдүүд аж. Тэд 15 багшийнхаа хамтаар явж байсан, 16-17 насных вюм байна.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 9 )
odoo ene sdakuud buun nus nulimas bolson titanikiin muuhan huvilbariig hiih bhda
odoo ene sdakuud buun nus nulimas bolson titanikiin muuhan huvilbariig hiih bhda
улс орон хэдий өндөр хөгжилтэй ч гамшгийн үед авах арга хэмжээ хангалтгүй л байдаг юм байна даа. нөгөө аврах завь энэ тэр хаана байна.
улс орон хэдий өндөр хөгжилтэй ч гамшгийн үед авах арга хэмжээ хангалтгүй л байдаг юм байна даа. нөгөө аврах завь энэ тэр хаана байна.
АЙМАР ЮМ АА... СУРАГЧИД, ХҮҮХДҮҮД. АМЬД ГАРСАН ЭСЭХИЙГ НЬ МЭДЭХГҮЙ ТЭДНИЙХЭЭ НЭРИЙГ ХАЙЖ БАЙГАА ЭЦЭГ ЭХЧҮҮД...
АЙМАР ЮМ АА... СУРАГЧИД, ХҮҮХДҮҮД. АМЬД ГАРСАН ЭСЭХИЙГ НЬ МЭДЭХГҮЙ ТЭДНИЙХЭЭ НЭРИЙГ ХАЙЖ БАЙГАА ЭЦЭГ ЭХЧҮҮД...ӨРӨВДӨЛ
АЙМАР ЮМ АА... СУРАГЧИД, ХҮҮХДҮҮД. АМЬД ГАРСАН ЭСЭХИЙГ НЬ МЭДЭХГҮЙ ТЭДНИЙХЭЭ НЭРИЙГ ХАЙЖ БАЙГАА ЭЦЭГ ЭХЧҮҮД...ӨРӨВДӨЛ
Burhan mini
Burhan mini