“Пакистани Талибан” /ТТР/ хөдөлгөөний толгойлогчид гуравдугаар сараас эхлүүлсэн гал зогсоох хэлэлцээрийг дахин үргэлжлүүлэхгүй гэж мэдэгдлээ. Ингэснээр Засгийн газартай байгуулсан найрамдлын гэрээ нь дуусгавар болж байгаа юм.
Хөдөлгөөний төлөөлөгчийн мэдэгдэж буйгаар, тэд хэлэлцээрийг үргэлжлүүлсэн ч Засгийн газар тэдний шаардлагыг үл тоомсорлосон аж. Үүнээс гадна Ерөнхий сайд Наваз Шариф энэ хөдөлгөөнийг сонгуулийн кампанит ажилд ашиглахын тулд л хэлэлцээр хийсэн гэж үзжээ.
“Пакистани Талибан” хөдөлгөөн гуравдугаар сарын 1-нд бүтэн сарын турш гал зогсоохоор хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Гэхдээ хэлэлцээрийн хүчинтэй хугацааг энэ сарын 10 болтол сунгасан.
Харин Засгийн газар босогчдын эсрэг агаараас цохилт өгөхөө түр зогсоогоод байсан. Тиймээс “Пакистани Талибан” хөдөлгөөн цаашид хэрхэх тухай саналыг лхагва гаригийн үдэш гэхэд өгсөн байхыг шаардсан ба тогтоосон хугацаа нь дууссан тул энхийн хэлэлцээрийг шууд зогсоожээ.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )