Нигерийн зүүн хойд нутгийн нэгэн сургуулийн 129 сурагч охиныг үл таних этгээдүүд барьцаалсан. Тус улсын цэргийн төлөөлөгч охидын найм нь гэмт этгээдүүдээс зугтаж чадсан гэж мэдэгдсэн ч Абужа дахь ВВС-ийн сурвалжлагч Уиль Росс үүнийг няцаажээ.
Охидыг хулгайлсан этгээдүүд өнөөдрийг хүртэл Засгийн газарт ямар нэг шаардлага тавиагүй учраас тэднийг чухам хэн болох, хаана харъяалагддагийг олж тогтоогоогүй байна. Цэргийн тагнуулууд тэднийг исламын Боко Харам бүлэглэлийнхэн гэж үзсэн ба одоо Камеруны хилийн ойролцоо ширэнгэд нуугдаж байгаа гэсэн мэдээлэл авсан аж.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 1 )
Niger, Nigeria 2-oo yalgaj salgaj bicheech ee. 2 uur oron sh dee. Abuja gedeg niisleltei ni Nigeria uls bolno.