Хятадын Засгийн газар Тиньаньмэнийн цуст эмгэнэлийг баллуурдахыг оролдож байна

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 17

25 жилийн өмнө Бээжин, Шанхай, Ши Аньд олон мянган оюутныг хэлмэгдүүлсэн юм. Энэ бол агуу гүрний түүхэн эмгэнэл. Гэвч өнөөдрийг хүртэл Хятадын эрх баригчид үүнийг буруу зүйл болсон гэдэггүй.

Оюутнууд 1989 оны зургаадугаар сарын 4-нд Тиньаньмэнийн талбай жагссан ба Засгийн газар тэднийг нохой мэт устгах тушаалыг армид өгсөн юм. Энэ жагсаалын үеэр амиа алдагсдын 80 мянга гэдэг ч энэ нь албан бус тоо. Хамгийн сүүлд 2010 онд шинэ нотолгоо гаргаж, 110 мянган оюутан нас барсан гэж үзсэн.

Хамгийн гол нь энэ онд цуст эмгэнэлийн 25 жилийн ой болох гэж байгаа учраас Хятадын эрх баригчид энэ түүхийг сүр дуулиантай сөхөхгүй байлгах бодлого барьж байгаа аж. Олон нийтийг энэ сэдвээс холдуулах нь нэн түрүүнд хийх ажлын нэг юм байна.

CNN-ийн нийтлэлчдийн бичсэнээр, 1989 оноос хойш зургаадугаар сарын 4-нөөр ямар нэг эмгэнэл илэрхийлэхгүй, олон нийтийг ч ийм байдал гаргахгүй байхыг тушаасаар ирсэн. Харин энэ сарын дундаас хэвлэл мэдээлэл, ялангуяа интернэтийн орчинг илт хянах болсон гэнэ.

Оюутны жагсаалын гол эхлэл болсон гэгддэг Ху Яобаны түүхийг сөхвөл тэрээр Дэн Сьяопины холын хамаатан байжээ. Тэрээр Хятадын улстөрийн системийг өөрчилж, илүү нээлттэй, ардчилсан болгоход Дэн даргатай хамтран ажиллаж байсан аж.

Ху 1989 оны дөрөвдүгээр сарын 15-нд зүрхний шигдээсээр өөд болсон. Түүний үхэл нийгэмд үүссэн хилэнгийн очийг дүрэлзүүлж орхисон ба нийслэл хотын төв талбайд түүхэн эмгэнэл тавигдах гол хүчин зүйл болсон юм.

Ер нь 2005 оныг хүртэл Ху хэмээх нэр хориотой, Хятадын Засгийн газарт гялалзтал гарч ирэх Ху байгаагүй. Харин 2005 онд Ху Жинтао гэнэт гарч ирсэн ба эрх баригчдын итгэл найдвар талаар өнгөрсөн. Ху Жинтаогийн нэр хуучин удирдагчийн алдрыг олонд дахин хүчтэйгээр санагдуулсан.

Хамгийн гол нь өнгөрсөн долоо хоногт Ху Жинтао Жианши дахь Ху Яобаны шарилд хүндэтгэл үзүүлсэн нь шуугиан тарьж орхилоо. Хятадын мэдээллийн хэрэгслүүд, интернэт хуудас, олон нийтийн харилцааны сүлжээнүүдийг хатуу хянах болсон нь үүнтэй холбоотой.

Өчигдөр мөн Ху даргын хүү Ху Дэхуа аавынхаа шарилд мөргөсөн байна. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тэр үед оюутнууд яг ямар гэм үйлдсэн юм бэ” гэжээ. Мөн эрх баригчид Малайзийн онгоцны зорчигчдод эмгэнэл илэрхийлж байгаа хэрнээ 1989 онд амиа алдсан олон мянган хүмүүсийг мартуулахаар улайрч байгааг гайхаж буйгаа илэрхийлсэн байна.

Ямар ч байсан зургаадугаар сарын 4-нд хятадууд эмгэнэхээр сэмхэн зэхэж эхэлжээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
he he(123.121.213.28) 2014 оны 04 сарын 17

Gudamjnii jagsagchdaar toriin bodlogo todorhoiluulaad balarch baigaa jishee manaih. Hyatd uhaalag uchraas tiim alham hiigeegui. Ingej helsneeree oyutnuudiig alah ni zov geegui. Teden ochnoo dahin sanuulga ogson sh dee. Er ni ih hetsuu asuudal Ter ch baitugai jiriin seheetnuudtei ni yarihad ih aimaar yum, teged daraagui bol odiid hyatad oron iim baihgui baisan gej zovtgoh handlagatai l baidag yum bilee. Ter ch unen. baihaa. Bidend hamaagui asuudal tul bicheed baih hereg baina uu

0  |  0
he he(123.121.213.28) 2014 оны 04 сарын 17

Gudamjnii jagsagchdaar toriin bodlogo todorhoiluulaad balarch baigaa jishee manaih. Hyatd uhaalag uchraas tiim alham hiigeegui. Ingej helsneeree oyutnuudiig alah ni zov geegui. Teden ochnoo dahin sanuulga ogson sh dee. Er ni ih hetsuu asuudal Ter ch baitugai jiriin seheetnuudtei ni yarihad ih aimaar yum, teged daraagui bol odiid hyatad oron iim baihgui baisan gej zovtgoh handlagatai l baidag yum bilee. Ter ch unen. baihaa

0  |  0
Top