Өмнөд Солонгосын живсэн хөлөг онгоцны зорчигчдыг хайх ажил үргэлжилсээр байна. Шар тэнгист харьяалагдах энэ хэсэгт тэнгисийн цэргийн хүчин ажиллаж байгаа. Хөлөг онгоцны 300 гаруй зорчигч одоогоор олдоогүй, харин 9 хүний цогцсыг гаргаж авсан.
Харин CNN-ийн дамжуулснаар, хамгийн сүүлд авсан мэдээнд живсэн онгоцон дотор хүмүүс байгаа, тэдний нэг нь ар гэрийнхэн рүүгээ мессеж бичсэн гэжээ. Энд бичсэнээр нэгэн сурагч гэрийнхэн рүүгээ “Энд утасны сүлжээ байхгүй, интернет ч болохгүй байна. Гэхдээ мессеж явуулж болох юм шиг байна. Маш харанхуй, юу ч харагдахгүй ч энд цөөн хэдэн хүн бий. Хүмүүс уйлж, хашхирч байна” гэсэн аж.
Хөлөг онгоцонд ус нэвтэрдэггүй тасалгаанууд байдаг бөгөөд тэдгээрт зорчигчдын зарим нь орж аврагдсан байж болно гэж БНСУ-ын Тусгай хүчнийхэн мэдэгджээ. Гэсэн хэдий ч агаар дутагдаж, хүчил төрөгч дуусах аюултай юм байна.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 7 )
mongol hun iim huvia hicheesen baij herhevch bolohgui shuu ene bol gashuudal shuu Hun uhej baihad tavlaad suuj baidag mongol es gej baihgui shuu Baragtaihan daldagnaaraa Burhan mini huuhduudiig avaraach
haian huuhduud
Ийм сайхан нутаг оронд хүн болж төрсөндөө байнга баярлаж явдаг ш дээ.
Монголдоо төрсөндөө баярлах юм даа.
Монголдоо төрсөндөө баярлах юм даа.