Өмнөд Судан дахь НҮБ-ын бааз руу зэвсэглэсэн этгээдүүд дайрч олон арван энгийн иргэний амь насыг бүрэлгэжээ. Бор хотод байрладаг энэ баазад нутгийн 5000 гаруй иргэд байдаг аж.
Зэвсэгт этгээдүүд гэнэт дайрч, хаалгаар оронгуутаа харсан бүгд рүүгээ автомат буугаар шүршиж эхэлсэн байна. Хэдийгээр энхийг сахиулагчид тэдэн рүү хариу галлаж, богино хугацаанд зогсоож чадсан ч ийнхүү олон хүн амь эрсэджээ.
Өмнөд Судан дахь иргэний дайн өнгөрсөн арванхоёрдугаар сард дэд Ерөнхийлөгч асан Риек Мачараар удирдуулсан босогчид гал нээснээр эхэлсэн. Амь үрэгдэгсдийн тоо олон мянгаар тоологдож байгаа.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )