Эмэгтэйчүүд хүчирхийлэлд хамгийн ихээр өртдөг орон бол Конго

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 18

Америкийн эрдэмтэд дуу нэгтэйгээр энэ оронг хамгийн аюултай нь хэмээн зарлалаа. Учир нь энэхүү Төв африкийн улсад жилд хэдэн мянган бүсгүйчүүд хүчирхийлэлд өртдөг ажээ. Судалгаад оролцсон 15-49 насны 3400 охид бүсгүйчүүдийн дийлэнх нь энэ улсад сүүлийн жилүүдэд хүчирхийлэл хэт их өсөлттэй байгааг дурьджээ. The American Journal of Public Health байгууллагын мэдээлсэнээр 2006-2007 онд 12 сарын дотор гэхэд Конгод 400.000 охид бүсгүйчүүд хүчирхийлүүлсэн гэх судалгааг гаргаж байжээ. Үүнээс өмнө жилдээ 16.000 удаагийн хүчирхийлэл үйлдэгддэг байсан гэнэ. Гэтэл тэдгээр онд энэ тоо 23 дахин нэмэгдсэн байжээ. Энэхүү хүчирхийллийг тус улс дахь иргэний дайн болон омог хоорондын мөргөлдөөнтэй холбон тайлбарладаг. Ширэнгэн ойд өнөөг хүртэл олон зуун зэвсэгт дээрэмчид засаг захиргаанаас нуугдан бүгж байгаа юм. Тэдгээр нь байнга энгийн ард иргэд рүү халдлага үйлддэг байна. Үүнээс үүдэн 1000 эмэгтэй болгоны 29 нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн байдаг гэх судалгаа ч байдаг ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top