Өчигдөр дөрөвдүгээр сарын 17-нд В.Путин иргэдтэйгээ нээлттэй ярилцлаа. Ийм уулзалтыг тэрбээр жилд нэг удаа зохион байгуулдаг юм байна. Энэ удаагийн ярилцлагын сэдэв голдуу Украин болон Крымтэй холбоотой байсан юм. Ярилцлага гурван цаг 54 минут үргэлжилсэн байна. Уг ярилцлагын үеэр В.Путин нийтдээ 70 асуултанд хариулт өгсөн юм.
-Украин Крымийн асуудлын талаарх байр суурь?
- Украинд зэвсэгт хүчээр улсыг эзлэн авсан ба Оросын талаас Украины зүүн хэсэгт болж буй үймээн самуунд огт оролцоогүй. Орос улс үргэлж Украиныг дэмжиж дэргэд нь байсан. Манай улс Украинд аль хэдийн хэдэн зуун тэрбум долларын тусламж үзүүлсэн.
-Крым болон Севастополийн асуудлын талаарх байр суурь?
- Бид Крымд цэргийн үйл ажиллагаа явуулах бодолгүй байсан хэдий ч орос хэлтнүүдэд бодитой аюул занал учирсан учир бид эдгээр бүс нутгийг ОХУ-тай нэгтгэх болсон юм. Уг саналыг ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөл дэмжсэний үндсэн дээр хийсэн.
-Украин руу цэргийн хүч оруулах уу?
- Украин руу цэргийн хүч илгээхгүйгээр улс төрийн дипломат харилцаагаар энэ хурцадмал байдлыг шийдвэрлэж чадна гэдэгт их найдаж байна.
-Эдвард Сноудены тавьсан асуултын талаар
- Утасны яриаг чагнах, интернэтээр тандалт хийхийг ОХУ-ын хуулиар зохицуулагдсан ба АНУ-д гарсан шиг замбраагүй зүйл байхгүй. Европын зөвлөлийн парламентын ассамблейд ОХУ-ын байр суурийг эргүүлэн хадгалахыг шаардахгүй ба тусгаарлахгүй бодолтой байгаа. Барууныхны тавьж байгаа хориг арга хэмжээ ОХУ-ын бизнес эрхлэгч Геннадий Тимченко, Аркадий болон Борис Ротенберг нарт Крымтэй холбоотой хориг арга хэмжээ авсан.
Н.Ганаа
Сэтгэгдэл ( 1 )
Орос улсын ерөнхийлөгч Орос улсынхаа төлөө ингэж зүтгэдэг юм байна. Ард олны дунд рейтинг нь улам өсөж 80 гаруй хувьд хүрсэн дүнтэй байна.