Өмнөд Солонгосын Чэжү арлыг зорьж яваад осолдсон "Sewol" хөлөг онгоцны ахмад, 68 настай Ли Чон Сокийг баривчилжээ. Ахмадыг ажил үүрэгтээ хайхрамжгүй хандаж, далайн эрх зүйн журмыг зөрчсөн зэрэг таван хэргээр буруутгасан аж. Цагдаа нар ахмадыг байцаахад тэрбээр зорчигчдын ар гэрийнхнээс хүлцэл өчиж байгаа бичлэгийг орон нутгийн телевизээр үзүүлсэн юм. Ли Чон Сок нь "Надад маш их харамсалтай байна. Маш их ичиж байна. Хэлэх үг алга " гэжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр ослын улмаас 56 хүн нас барсан. 179 зорчигчийг аварсан бөгөөд 200 гаруй хүн одоо болтол олдохгүй байна. "Sewol" хөлөг онгоцонд 465 зорчигч явснаас 340 нь Ансан хотын "Данвон" дунд сургуулийн сурагчид байжээ. Мөн "Данвон" сургуулийн орлогч захирал нь уг явдлын улмаас сэтгэл санааны хямралд орж амиа хорлосон байна. Тэрээр осолд орсон хүүхдийн эцэг эхчүүдийн байрлаж байсан биеийн тамирын танхимын ойролцоо өмднийхөө тэлээгээр хоолойгоо боосон аж. Ерөнхийлөгчийн байдаг Цэнхэр ордны өмнө цуглаан хийхээр төлөвлөсөн иргэдийг Жиндо арлаас хөдлөх гэж байхад нь цагдаа нар баривчилжээ.
Сэтгэгдэл ( 5 )
Busad uls orond hunii uhamsar haragddag ym b.na le.Harin manai ornii huvid 45 sae maltai 3 sae huntei ulsiig yduuruulaad, ichih ch ugui targalaad hudlaa yriad yvaad b.ga zasgiin gazraa yah ve??????
Hariutslagaa uhamsarladag l ard tumen bna. Manaihan bol hahuuli uguud yaj yalgui garah vee gd huutsulduud yavj bgaa
ядаж ичих нүүртэй юм даа, манайхан бол ичих нь бүү хэл буруугүй гээд мэлзээд сууна даа ийм тохиолдолд