Малайзад амиа алдсан бүсгүйн өмгөөлөгчийн амийг хороожээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 21

Малайзад амиа алдсан Монгол улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдүүлэхийн төлөө тэмцэж байсан. Тус улсын парламентын гишүүн амиа алджээ.  Малайзын парламентын хүндэт гишүүн, ардчиллын тууштай тэмцэгч, сөрөг хүчний "Democratic Action Party" намын лидер Карпал Синхын унаж явсан машины араас  том оврын ачааны машин мөргөжээ. Энэ сарын 16-ны шөнө буюу орон нутгийн цагаар шөнийн 01 цагийн орчимд уг осол болсон байна.  Ослын улмаас  Карпал Синх, хамгаалагч хоёр газар дээрээ  амиа алдаж, хүү Рам Синх нь эмнэлэгт хүргэгдсэн гэж олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлсэн.

Карпал Синх манай улсын иргэн Ш.Алтантуяа гэх талийгаач бүсгүйн аавд тусалж, үнэ төлбөргүй өмгөөлөл үзүүлье гэж байжээ. Талийгаач бүсгүйн  хэргийн шүүх хурал хоёр удаа болсон юм. Анхан шатны шүүхээс талийгаач бүсгүйг  гардан хороосон хоёр цагдаад цаазаар авах ял оноосон ч өнгөрсөн наймдугаар сард болсон давж заалдах шатны шүүх хурлаас хоёр этгээдийг суллах шийдвэр гаргасан байна.

 Карпал Синх дээрх шийдвэрийг эсэргүүцэж, Холбооны шүүхэд хандаад байсан ба шүүх хурал нь ирэх зургадугаар сард болох байжээ. Тиймээс тус улсын зарим мэдээллийн хэрэгслээр Карпалын үхлийг Ш.Алтантуяагийн хэрэгтэй холбоотой гэж бичжээ.  73 настай Карпал Синх оюутан байхаасаа тэмцэгч хийж байсан. Хэргийн үнэн мөнийг олдогоороо алдаршсан  Зүүн өмнөд Азидаа "Арслан" гэдэг хочтой алдартай сайн өмгөөлөгч байсан ажээ. Тиймээс ирэх зургадугаар сард болох Ш.Алтантуягийн хэрэгт өмгөөлөл үзүүлж, хэргийн үнэн мөнийг тогтооно гэхээс айсан хэрэгтнүүд ийнхүү түүнийг хөнөөсөн байж болзошгүй гэж тус улсын хэвлэл мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hun(71.189.131.201) 2014 оны 04 сарын 22

haramsaltai ymaa

0  |  0
haltar(112.72.13.194) 2014 оны 04 сарын 21

malaiz gej baliar haltruud

0  |  0
(202.55.180.8) 2014 оны 04 сарын 21

malaizuud neg l acuudliig nuutslaad baina da ter magad ulc orniixon ni nuutstai xolbootoi baij bklkx im

0  |  0
Top