Өнгөрсөн шөнө Малайзын онгоц ослын буулт хийжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 21

Малайзын агаарын тээврийн 166 хүнтэй МН192 дугаар нислэг өнгөрсөн шөнө Куала Лумпураас Энэтхэгийн Бангалор хот руу хөөрснийхөө дараа эргэж, ослын буулт хийжээ. Албаныхны мэдээлснээр Боинг 737-800 онгоцны дугуй нь хөөрөх үедээ үрэгдэж, гэмтсэн байсан тул аюулгүй байдлын үүднээс Куала Лумпур руу буцаан дуудаж, ослын буулт хийлгэсэн аж. Куала Лумпурын олон улсын нисэх буудлын ажилчид МН192 дугаар нислэгийг хөөрсний дараа нисэх зурвасаас онгоцны дугуйны сэг олсоноор Боинг 737-800 эргүүлэн дууджээ. Ингээд МН192 нислэг Куала Лумпурын олон улсын нисэх буудалд дөрвөн цаг саатсаны эцэст дахин хөөрч, Бангалорт аюулгүй газардсан байна. Тус онгоцонд нислэгийн багийн долоон гишүүн, 159 зорчигч байсан аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(203.194.118.180) 2014 оны 04 сарын 21

Udahgui Mongol ruu niseh yum gesen. MIAT-iigaa goldog mongolchuud mini boon boonooroo suutsgaaj tavtai ayalna uu!

0  |  0
Top