АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жой Байден Украйны шинэ эрх баригчидтай уулзаж, барууны дэмжлэгийг хэрхэн авах талаар зөвлөжээ. Тэрбээр ирэх сард болох сонгуулийн асуудлаар хэлэлцэхээр Киевт ирсэн аж.
Саяхан Сергей Лавров, Жон Керри нарын хооронд болсон утасны яриа Украйны хямралыг буруутгасан утгатай болсон байна. Өөрөөр хэлбэл, ОХУ энэ хямралыг өдөөхгүй гэдгээ мэдэгдсэн.
Үүний зэрэгцээ өнгөрсөн ням гаригт буудуулж амиа алдсан гурван хүнийг оруулах ёслол болох гэж байгаа аж. Тэднийг Славянкс хотод про-орос үзэлтнүүд буудан хөнөөсөн юм.
Хэдийгээр дөрвөн талт хэлэлцээрх амжилттай болсон ч нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байна. Сергей Лавров дөрвөн талт хэлэлцээрийн үеэр Украйны эрх баригчид Женевийн тунхагийг зөрчсөн гэж мэдэгдсэн.
Украйны арми хэдийгээр зүүн хотуудыг чөлөөлсөн ч Донецк өнөөдрийг хүртэл оросыг дэмжигчдийн мэдэлд байсаар байна. Мөн хотуудыг чөлөөлөх ажиллагааг одоо түр зогсоогоод байгаа юм.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )