Украйны Ерөнхийлөгч Оросыг дэмжигч террористуудыг цэргээр дарна гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 23

Украйны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов зүүн хотуудад гарсан үймээнээс болж гурван хүний амь эрсэдсэнд про-орос үзэлтнүүдийг шууд буруутгав. Тэрбээр мөргөлдөөн гарсан бүс рүү дахин цэрэг оруулах болно гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр амиа алдсан гурван хүний нэг, улстөрч Владимир Рыбакийн цогцсыг Словянск хотын захаас олсон ба бусдын гарт алуулсан гэдэг нь тодорхой байсан аж. Мөн Донецк хотыг эзлээд байгаа про-оросуудыг “Террорист, алан хядагчид” гэж нэрлэжээ.

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жой Байден одоо Киевт айлчилж байгаа. Тэрбээр энэ хугацаанд Оростой тохиролцож, хямралыг зогсооход хамтрах талаар ярилцаж байгаа аж.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Загасбалдан(112.72.13.123) 2014 оны 04 сарын 23

Хайн, бас айхтар улс юм аа. Ардчилал эрх чөлөөнийхөө төлөө тайван жагсаал хийдэг бүх хүмүүсээ баруун талдаа оросын талыг баримталдаг алан хядагчдаа зүүн талдаа гээд ялгаад байрлуулчихдаг.

0  |  0
zochin(203.194.115.245) 2014 оны 04 сарын 23

Оросын аюул гэдгээр айлгаж украйнд НАТО, АНУ-ын цэргийн хүчийг руулах гэсэн халхавч шүү дээ. тиймээс л Оросууд будлиан тариад байна гэж байнга давтаж, хүмүүсийн тархинд суулгаж өгөх гээд байгаа юм. манай зарим сэтгэгдэл бичигчид нэг бол юмны цаадахыг ойлгодогүй, тархиа угаалгахад бэлэн хүмүүс, эсвэл захиалгатай хүмүүс байдаг байх гэж бодогдохоор юм бичих юм даа.

0  |  0
bodit bdal(202.21.113.140) 2014 оны 04 сарын 23

amerikuud banderachuudad oros huniig horoovol, uhsen oros hun bolgonii tuluu nileed nogoon amlajee yanz ni. ingej l uls orniig suiruuldeg chutguriin uls shu de.

0  |  0
nudee neehtii(108.247.248.150) 2014 оны 04 сарын 23

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жой Байден gesen baigaa biz dee DED ERONHIILOGCH

0  |  0
hi(202.70.42.226) 2014 оны 04 сарын 23

ANU-n eronhiilogch Obama bish bolchihson yum u? bi tsag uyeesee aimr hotsorj yavaa yum bna da

0  |  0
Top