Живсэн хөлгийн ослын дохиог онгоцны багийнхан биш сурагч хүү дамжуулжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 23

Өмнөд Солонгосын живсэн хөлөг онгоцноос эргийн албанд хүргэсэн ослын дохиог хөлгийн багийнхан биш нэгэн сурагч хүү хамгийн анх хүргэснийг тогтоосон байна. Түүнчлэн хөлгийн осолтой холбоотой янз бүрийн таамаг гарч байгаа ба сураггүй бологсдыг амьд олно гэх найдвар тасарныг албан ёсоор мэдэгдсэн билээ.

ВВС-ийн дамжуулж буйгаар, “Севол” хөлгийн ослоос болж амиа алдсан 113 хүний цогцсыг олоод байгаа аж. Харин үлдсэн нь өнөөг хүртэл онгоц дотор байгаа гэж үзэж байна. Одоогоор 190 гаруй хүний хувь заяа хэрхсэнийг мэдээгүй л байгаа.

Олон нийт хөлгийн багийнхан, ахмадыг зорчигчдыг аврах наад захын алхмыг хийгээгүй, арга хэмжээ аваагүй гэж буруутгажээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top