Украйны болзошгүй хямралаас сэргийлэхээр АНУ-ын цэргийн хүчний эхний хэсэг өнөө өглөө Польшийн нутаг дэвсгэрт газардлаа. ВВС-ийн дамжуулснаар, Польшийн баруун хойд хэсэгт өнөөдөр 150 цэрэг буусан ба ирэх өдрүүдэд 450 нэмэгдэж ирэх аж.
Үүнээс гадна Их Британи, Дани, Нидерланд улсууд бэлэн байдалд шилжсэн бөгөөд энэ нь Оросын сөнөөгчид тэдний агаарын хилийг зөрчсөнтэй холбоотой гэж тайлбарлажээ. Энэ бүхний дараа Оросын Гадаад харилцааны сайд Сергей Лавров мэдэгдэл хийж, Украйн дахь Оросын ашиг сонирхлын эсрэг аливаа үйлдлийг тууштай няцаах болно гэсэн байна.
Өчигдөр тэрбээр Оросын төрийн “РТ” телевизэд ярилцлага өгөхдөө 2008 оны Гүржийн дайны талаар онцолжээ. Тэрбээр “Оросын ашиг сонирхол бол манай ард түмний хууль ёсны ашиг сонирхол мөн. Хэрвээ үүн рүү халдан довтлох аваас олон улсын эрхзүйн зохицуулалтын дагуу хариу арга хэмжээ авна” гэв.
Сергей Лавров ярилцлагын үеэр АНУ Украйнд зүгээр л шоу хийж байгаа гэсэн байна. АНУ-ын цэргийн хүчин ирэх сарын турш Польшт хээрийн сургуулилт хийх ба үүнд Литва, Латви, Эстони оролцох аж.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 4 )
oroc ax nar delxiin 2r daind xun torloxtniig abavh fashizmaac vholoolcon boloxoor amerik ebrof acar ix ortei um bishiv ter ued oroc ylaagui bol amerik ebrof conox baican biz ter ued ukranchuud germand tal zacch baivam urbagvhid shu de
Ugaasaa oilgomjtoi.Orosiin ajul gej zyil gargj irj,tednees khamgaalj bna gej Nato-g Orosiin khil khyrtel orgojyylsen jm chini ter nutagt tsergee oruulj,baazaa baiguulan batjikh bodoltoi bgaa.Deer ni Orosiin esreg yzliig devergej Orosiin tal barimtalsan zasgiin gazruudiig tylkhen unagaj,ter ulsuudad Amerikiin taliig barimtalsan togloomiin deglem baiguulakh sonirkholtoi bgaa.
АНУ улс бүрийн дотоод амьдралд орэ заах гэдгээ болио. Солиотой америкууд Хэдхэн баячуудын гарт орчихсон Тэдгээр нь хөрөнгөө аяж арвижуулахав гэж л улс орныг үймүүлж байдаг шүү дээ Тэнэг америк
Оросын тал Украйны хямралыг дэвэргэж байна, Оросын аюул заналхийлэл ихэсч байна гэж ам нээх болгондоо улиглан давтаад байсны цаад утга нь энэ л дээ. Цэрэг зэвсгээ байрлуулж баазаа байрлуулж авахын тулд л энэ бүхнийг дахин давтаад байсан юм байна л даа.