Палестиний “ХАМАС”, “ФАТХ” бүлэглэлүүд эв нэгдлийн гэрээ байгуулж, ирэх долоо хоногийн дотор хамтарсан Засгийн газар байгуулахаар болсон гэж ВВС мэдээлэв. Энэ хоёр бүлэглэл 2007 онд хүчтэй сөргөөцөлдсөнөөс хойш ийнхүү анх удаа эв нэгдлийн тухай ярилцаж, амжилтад хүрсэн нь энэ аж.
Хамгийн гол нь энэ хэлэлцээр Палестиний Ерөнхийлөгч Махмуд Аббас болон Израйлийн эрх баригчдын хооронд гал намжаах яриа өрнөж буй үетэй давхцаж байгаа юм. Олон улсын зүгээс хэлэлцээр амжилттай болбол бүс нутгийн хэмжээнд ахиц гарна гэж үзэж байна.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )