НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Сирийн Засгийн газрыг хууль зөрчсөн гэж шууд буруутгажээ. Ноён Бан Ги Мүн Аюулгүйн зөвлөлийн хурлын үеэр, өнгөрсөн хоёрдугаар сараас хойш алдааг засах боломж олгосон атал ямар ч хариу өгөөгүй гэсэн байна.
Зөвлөл хоёр дахь тайлангаа гаргасан ба өнөөгийн байдлаар 3.5 сая хүнд эрүүл мэнд, хүнсний тусламж нэн шаардлагатай байгаа гэжээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Сирийн дайнаас болж 150 мянган хүн амиа алдсан байна. Иймээс НҮБ Сирийн дайны эсрэг хатуу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн аж.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )