АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сөүлд албан ёсоор айлчилж байна. Энэ айлчлал тагнуулынхны мэдээтэй холбоотой ба Хойд Солонгос дөрөв дэх удаагийн цөмийн туршилтаа хийх гэж байгаа гэх мэдээ авсан аж.
Энэ нь Обамагийн Азийн орнуудад хийж буй айлчлалын хоёр дахь зогсоол юм. Түүнийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гин Хэ өөрийн биеэр тосч авсан байна. Тэдний яриа Хойд Солонгост төвлөрчээ.
Энэ үеэр АНУ-ын цэргийг ирэх бямба гаригт Малайзид байршуулах эсэхээр ярилцсан аж. Долоо хоногийн эхээр Өмнөдийн Батлан хамгаалам яамнаас Хойд Солонгосын цөмийн реакторууд байрладаг, туршилт хийдэг бүсүүдэд идэвхтэй хөдөлгөөн эрчимжиж байгаа гэж мэдэгдсэн.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 2 )
Hoit Solongosiin Pandaa mini chaddag yum bol ANU-g neg sain ailgachihaa. Omnodiin avgaig ch ter.
Hoit Solongosiin Pandaa mini chaddag yum bol ANU-g neg sain ailgachihaa. Omnodiin avgaig ch ter.