Өнөө өглөө Оросын сөнөөгчид Украйны зүүн хилээр нэвтэрч, хэд хэдэн удаа эргэлт хийсэн гэж АНУ-ын цэргийн тагнуулынхан мэдээлжээ. Пентагоноос үүнийг нөхцөл байдлыг хурцатгах гэсэн оролдлого гэж нэрлэсэн байна.
Сөнөөгч онгоцууд агаарын хил зөрчсөний дараа Их-7 ээлжит шуурхай зөвлөгөөнийг хийхээр товлосон ба өнөөдөр тэднээс хориг арга хэмжээний талаарх шинэ шийдвэр гарах юм. Түүнчлэн олон улсын ажиглагчдыг ажиллуулах тал дээр НҮБ-аас дэмжлэг авахаар ярилцаж байгаа аж.
Өнөөгийн байдлаар Донецк хот про-орос үзэлтнүүдийн гарт бүрэн орсон. Тэд Киевээс тусгаарлагдаад байгаа юм. Пентагоны тагнуулын мэдээнд Оросын сөнөөгч онгоцнууд өчигдрөөс хойш хилийн зурвасаас бүр дотогш нэлээд олон нэвтэрч, зүүн хотуудын дээгүүр нисч байгаа ажээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кремль рүү утас цохиж асуудлыг эвээр зохицуулахыг шаардсан ч ямар нэг хариу авч чадаагүй гэнэ.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 13 )
Украйныг дараагийн Сири болгох АНУ гийн бодлого дүрээ олжээ.... юм юманд оролцож байдаг хараал идсэн хар ойлгох хэрэгтэй орос бол орос гэдгийг
Төргүй, мөнгөгүй, армигүй шахуу Украйны хилийг зөрчих бол юу ч биш. Хилийг нь зөрчсөнийг мэдээгүй байхад хаа холоос танай хилийг зөрччихлөө гэж хэлэх бол онигоо ш дээ. Оросууд Америкийн тээвэрлэгч хөлөг онгоцных нь дээгүүр буудаж унагаж чадах уу дээ чи, чадах уу дээ чи, шоолж эргэлдэж нисдэг юм.
at anr yagaad orosuudiig omoorood baigaa yum ba, ukrainiig orosiin amand orood uy boloxiig ni xarax gee uy, xuniig tablaj baij oorsdoo jinxen xujaagiin amand orob doo, orosuud xudalaa xoshgoruulsaar baigaad ukrainiig tsomiin zebsegiig ni ustguulchixsan, yag mongol shig tsomiin zebseggui oron bolj xubirsan., xereb ukrainchuud tsomiin puujinguudaa ustgaagui bol orosuud ingej ulaim tsaim deerelxexgui l baisan, mongolchuud tsomiin zebseggui bus nutag ch gex shig,, tegeed xend xeregtei yum,auyl xajuud baisaar baital uxeruud tenegteed zebsegee ch oorchilj chadaxgui aan. ireeduid xenii xool bolox geed beldeed baigaa yum boloo
Энэ нь АНУ тэргүүтэй барууныхан удаа дараа оросыг өдөөн хатгаж ойр орчимд нь цэргээ байрлуулж, эдийн засгийн хувьд шахахыг оролдож байсных нь хариу. оросууд энэ удаа нилээд шийдэмгий арга хэмжээ авч байна. Тэгэхгүй бол барууныхны дараагийн явуулга Беларусьт болно гэдгийг тэд мэдэж байгаа.
ukrain mor unsan tolgoogui hun shig boljee amerk gej heg delhiin huts uhna yumuu haashai yum mongoliin ulsh turchdud surgamj bolog hoorondoo ev tunjintei baihgui bol negl medhed kazaakuud chin kazaksdaantai hegdeh geed zutgej amerk gej huts uhna ta nar kazakstaand ug geed suuj medeh yum suu
Украйныг байгалийн хий ашигласныхаа өрийг төл гэхээр Америк хариулна. Украйны хилийг зөрчлөө гэж Америк гомдол мэдүүлнэ. Украйнд ер нь толгой байна уу.
Hulgaich orosuud
АНУ зүүн европоос цэрэг зэвсгээ буцааж гаргах хэрэгтэй Тэгсэн цагт Орсууд ч болих хэрэгтэй
orsuudiin zuv shuu dee ANU yum bolgond oroltsdogoo bolimoor yum Khetsuu hadam eej shig baidgaa bolison ni deer shuu dee Tertei tergui ANU-iin nuluu delhiid buuraad baina shuudee Nuluuguu sergeeh gej Brak oboma Aziar donshuuchilj baih shiv dee
Оросууд үүнийг бодож үзэх хэрэгтэй. Гэхдээ АНУ ингэж шаардах ёс зүйн эрхгүй. Учир нь Майданаас эхлээд бүр Украйны сөрөг хүчтэй хамтарч, штаб болж суугаад одоогийн хямралыг эхлүүлсэн. Тийм байж юугаа ярих билээ. Ердөө АНУ, Барууныхан савраа л татах ёстой. Орос, Украйн хөндлөнгийн оролцоогүйгээр асуудлаа шийлэх бүрэн боломжтой.