Өмнөд Солонгосын аврах албаныхан өнөө өглөө живсэн онгоцны нэгэн өрөөнөөс 48 хүний цогцсыг гаргаж авчээ. Энэ өрөөнд уг нь дээд тал нв 38 хүн багтах хэдий ч онгоц живснээс хойш ч нэг хэсэгтээ усанд автаагүй байсан аж гэж албаныхан мэдээлсэн байна.
Хамгийн харамсалтай нь тэд бүгд аврах хантааз өмсөж чадсан байсан гэж Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн офицер мэдэгдсэн аж. Ийнхүү дэлхийг цочирдуулсан энэ аймшигт ослын дараа 183 дахь зорчигчийн цогцсыг дотроос гаргаж авсан нь энэ юм. Харин бусад хүмүүсийг одоо ч хайж байгаа. Гэхдээ тэднийг амьд олно гэх найдвар тасарсан гэдгийг мэдэгдсэн билээ.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 1 )
ЁСТОЙ ХЭЦҮҮ ӨРӨВДМӨӨР ЮМ БОЛЖ БАЙНА ДАА ЭВИЙ ХӨӨРХИЙ ХҮҮХДҮҮД ҮНЭН ХАРАМСАЛТАЙ