Хойд Солонгост америк жуулчныг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 26

Хойд Солонгост жуулчилж байсан 24 настай америк залууг саатуулж, баривчилсан гэж тус улсын Төрийн мэдээллийн агентлаг дамжуулжээ. KCNA-ийн мэдээлж буйгаар, АНУ-ын иргэн, өдгөө 24 настай, Миллер Меттью Тодд хэмээгчийг дөрөвдүгээр сарын 10-нд саатуулсан гэсэн байна.

Жуулчныг баривчлах болсон шалтгааныг Хойд Солонгос руу нэвтрэхдээ хууль дээдлээгүй, дээрэнгүй зан гаргаж, түргэдсэн гэж тайлбарлажээ. Хамгийн гол нь яг энэ үед Барак Обама Сөүлд айлчилж байгаа юм.

KCNA-ийн мэдээнд дурдсанаар, Меттью Тодд дотогш нэвтэрмэгцээ визээ урж шидээд “БНАСАУ нэртэй хоргодох байранд ирлээ” гэж хашхирсан гэнэ. Энэ нь умардын хуулийг шууд зөрчсөн үйлдэл гэж Хойд Солонгос мэдэгдсэн байна.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (203.91.116.34) 2014 оны 04 сарын 28

hohi ni mulguu har mal bnadaa iim gazar iim yum yrij bgaa bol odoo buuduulna daa usii ni uuval eosii ni daga gej bdagdaa

0  |  0
Mongol(202.70.44.132) 2014 оны 04 сарын 27

Yu gej bodoj bn gej uu .yu bodhov dee.h

0  |  0
Zochin(49.181.80.218) 2014 оны 04 сарын 26

Teneg mulguu gar uu ugui yu... Oh sorry, amerik yum bol mulguu baih ni argagui argagui kk

0  |  0
Top