6 настай хүү дүүгээ авраад, өөрөө сураггүй болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 26

Өмнөд Солонгосын “Sewol" гатлага онгоц огцом эргэлт хийсний улмаас живж, олон хүний амь үрэгдэн, аврах эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар амь үрэгдсэн хүний тоо 181-д хүрч, 121 хүн ор сураггүй байгаа талаар CNN мэдээлжээ. Тус онгоцоор зорчиж явсан зургаан настай хүү дүүдээ аврах хантаазаа өгч авраад, өөрөө сураггүй болсон талаар хэвлэлүүд шуугиж байна.

“Sewol" усан онгоцны ослоор амь насаа алдсан зорчигчдыг эсэн мэнд буцаж ирээсэй гэсэн сэтгэлийг илэрхийлсэн "Шар туузны аян" Солонгос даяар үргэлжилж буй юм. Тус улсын нэгэн дээд сургуулийн оюутнуудын санаачилсан энэхүү шар туузны аяныг олон иргэд дэмжин, онгоц осолдсон Жинду арлын далайн эрэг болон Ансан хотын Данвон ахлах сургуулийн гадаа уяж байгаа аж. Үүний зэрэгцээ интернэт ертөнцөд нэвтэрч буй иргэд өөрсдийн хувийн зургаа энэхүү шар туузны зургаар сольжээ.



Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.8.14) 2014 оны 04 сарын 26

bayarlalaa

0  |  0
Top