Украйны Словянскт про-орос үзэлтнүүд Европын холбооны судалгааны багийн найман гишүүнийг барьцаалсан. Харин өнөө өглөө тэдний нэгийг суллан явуулсан гэж ВВС дамжууллаа. Тэднийг өчигдөр орон нутгийн хэвлэлээр гаргасан ба судалгааны багийнхны дөрөв нь украйн гаралтай юм байна.
Украйны эрх баригчид үлдсэн долоон хүнийг дипломат аргаар гарган авахыг хичээж байгаа аж. Хамгийн гол нь одоо зүүн Украйны том, жижиг олон арван хот, тосгон про-оросуудын мэдэлд байгаа. Эдгээр газрын заримд нь зөвхөн Оросын нэвтрүүлгүүд гарах болжээ.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )