Жил жилийн хавар улстөр хуйсагнуур байдаг нь уламжлал шахуу болчихсон билээ. Энэ хавар ч улстөрийн амьдрал ороо бусгаа, эрх мэдэлтнүүд ээлж дараалан хор зуурсан дүр зураг илүүтэй ноёлоод л. Давхар дээлийг тайлах асуудлыг өвөл дамнуулан өдийг хүртэл авч ирснийхээ хэргийг гаргаж баахан улстөржүүлж, талцсаны дөнгөж араас нь сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг босгож ирэн анхаарал татсан үйл явдлуудыг арвижуулав. Гэхдээ тэгээд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг суудлаас нь буулгахгүй нь тодорхой болж байна. Ер нь бол энэ засгийн кабинет дахь сайд нараас ажилдаа эзэн шиг хандаж, ултай хөдөлдөг нь Х.Тэмүүжин гэх ойлголт нийгэмд нэлэнхүйдээ бий нь өнгөрсөн хэдэн өдөр тодорхой болсон. Тиймээс ч сайд нарыг буулгах боллоо гэхэд лав Х.Тэмүүжин эхний номерынх биш аж. Ер нь бол асуудал Х.Тэмүүжинд, ерөөс нэг болоод нэлээн хэдэн сайдад байгаа юм биш. Монголын улстөрд шургалан орж ирээд бат бэх суурин дээр гараад зогсчихсон нөхдүүдийн олонхид нь төр түмний эрх ашиг гэдэг юм падлийгүй. Хэсэг бүлгийн эрх ашигт л нааштай талаас нь асуудлуудыг шийдвэрлэж болж байвал хэн нь хэнтэйгээ ч хамаагүй эвсэж, нийлж, араа шүдээ хурцалж болдог, чаддаг гэдгийг л нөхцөл байдал харуулаад байна.
Тухайлбал, хүссэн хүсээгүй эрх баригчдын бодлогоос хамаардаг хууль, хүчний байгууллагын удирдлагуудын халаа, сэлгээний асуудал сайдын суудалтай зэрэгцэн анхааралд орж ирэв. Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн тухайд ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг суудлаас нь буулгана гэсэн байр суурьтай байж ирсэн нь тодорхой болсон зүйл. Тэгвэл Х.Тэмүүжин суудалдаа үлдэж байгаатай зэрэгцэн Б.Билэгтийг ганхаад байсан суудал ч, тэнцвэрээ олоод ирж байгаа аж. Харин Х.Тэмүүжин сайд ЦЕГ-ын дэд дарга ЦЕГ-ын Дотоод хяналт-Аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн дэд дарга Н.Амарзаяаг суудлаас нь буулгах тушаалыг үзэглэчихээд байна. Сонирхолтой нь, өмнө нь Н.Амарзаяаг Б.Билэгт ажлаас нь халж, Х.Тэмүүжин ажилд томилсон байдаг. Тодруулбал, ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн 2012 оны аравдугаар сарын 1-ний өдрийн тушаалаар Баянгол дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Н.Амарзаяаг албан тушаалаас нь чөлөөлсөн бол, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тушаал гаргаж, Н.Амарзаяаг ЦЕГ-ын Дотоод хяналт-Аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн дэд даргаар томилсон байдаг. Гэтэл одоо болохоор Б.Билэгтийг хэвээр үлдээж, Н.Амарзаяаг явуулж байгаагийн ард улстөрийн тохироо байгаа харагдаж буй юм.
За мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг ТЕГ-ын Дэд дарга С.Эрдэнийг суудлаас нь буулгах шийдвэр гарсан нь Х.Тэмүүжин сайдтай холбоотой байгаа ч, хэрэг дээрээ мөн л завхарсан улстөр явж байна. Хууль зүйн сайд өөрт нь ЭЦГ-аас гүйцэтгэх ажиллагаа явууллаа гэж хардаад шалгуулах өргөдөл гаргасны дагуу прокурорын зөвшөөрөлтэйгөөр ЭЦГ-т шалгаад, улмаар прокуророос дүгнэлт гаргахдаа гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй гэсэн гээд байгаа юм. Ерөнхий сайдын дуудлагаар очсон Дэд дарга С.Эрдэнэ энэ тухайгаа албан ёсоор дуулгаад, тэгээд суудлаасаа огцроход хүрсэн гээд байгаа юм. Тэгэхээр нэг талаас саарал ордноос хууль хүчний байгууллагын удирдлагуудыг дураа хүрсэн үедээ халж, сольж байгаагийн учиг нь эрх мэдлийг өөрсдөдөө илүүтэй наах гэсэн бүлэглэлийн эрх ашигтай шууд холбоотой л харагдаж байна.
Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 11 )
Temvvjin tom uymaa tom yum Huuli Hvchnii biguulgaar dendvv Doog dohuu hiij bna. Vneheer ene suudal daa hairtai l uym bol odoo naad holio selgee OORIINHOO hiij bga gemt heregee zogsooj shudrga ajiilah HEREGTEI. Mon tsagdaagaas UUCHILALT guih heregtei
Энэ бол зүгээр л Засгийн нэрийг унагаах гэсэн МАН гарлын сурталчилгаа
temvvjin vneheer bish ba. ard tvmen harsan daanch hvchnii baiguullaguudiig bish bolgolloo
Huuli tsagdaag arai denduu bolgoj bna daa. Ug ni shinechlel heregtei bolovch arai denduu l bolgood bna daa
Албан тушаалд зүхэлдэн шунагчид түүнийг нь бүү өг, чөтгөр болж гай тарьдаг юм.
Энэ тэмбүүжин гэдэг хүн болоогүй харагдла.
Ilvv tsalin ogloo geed judraga shvvne gej baihgvil wm baina,olon jil hebshmel bolcon togtoltsoog oopcnloh hetsvv,huuliin curguulid ec zvitei hvvhdiig abhaac ehleh vnendee huuliin baiguullaga valzarcn baigaag hvn bvhen medercn iim uziraac zacaj zalaruulahiig medercen hvn bol TEMVVJIN
Тийм шүү Шүүгч нар яахаараа ийм өндөр цалин авдаг юм Улс төрчдөд ая талтая шийдвэр гаргаж өгсөнийхөө төлөө ийм өндөр цалин авдаг байх
Энэ засгийн газар шүүхийн байгууллагын шүүхчдын цалинг 2-6 сая болгон өгч өөрсдийнхөө эрхшээлд оруулан авч бна Бусад байгууллагынхаа ажилчдын цалинг адилхан болгох хэрэгтэй