Х.Баттулгын асуудлыг байнгын хороогоор хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 12

УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн. Түүний өргөдлийг  лхагва гаригийн /V.14/ 14.00 цагт  Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм байна.


Уг нь Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг Засгийн газар дотроо хэлэлцсэний дараа УИХ-аар хэлэлцэнэ гэсэн байр суурьтай байсан юм. Тэгвэл энэ долоо хоногт уг асуудлыг байнгын хороогоор хэлэлцэж, улмаар УИХ-ын чуулганаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг огцруулах эсэхийг шийдвэрлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top