Н.Батцэрэг: Х.Тэмүүжин сайдыг огцруулахгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 12

"Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Д.Батцогт гишүүн бүлгээсээ гарах өргөдөл өгсөн. Үүнийг яаж шийдэх вэ?

- Д.Батцогт гишүүний бүлгээс гарах болсныг би бүлгийн даргын хувьд УИХ-ын даргад албан ёсоор өнөөдөр мэдэгдэнэ. Харин УИХ-ын дарга чуулганы үеэр гишүүдэд мэдээлэл өгөх юм. Ингээд албан ёсоор гарах асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Хуулиндаа  ингэж заасан байдаг юм.  

Х.Баттулга сайдыг огцруулах асуудалд танай бүлэг ямар байр сууриа нэгтгэсэн үү?


-Яг энэ асуудлаар бол хуралдаагүй, яриагүй байна. хэрвээ шаардлагатай гэж үзвэл хуралдаж болно. Яахав өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэдгийн бол сонссон. Байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхдээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн ажил, гаргасан ололт, алдаа оноог ярилцах ёстой гэж бодож байна. Хүсэлт гаргасан албан тушаалтан бүрийг чөлөөлөхөөс илүү ажлын хариуцлагатай нь холбоотой асуудлыг хэлэлцэж байх нь зүйтэй байх.


-Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн асуудлаарх эвслийн бүлгийн байр суурь өөрчлөгдсөн үү?

-Өөрчлөгдөөгүй. Х.Тэмүүжин сайдыг огцруулахгүй гэсэн байр суурьтай байгаа.


-Эв нэгдлийн Засгийн газар байгуулах талаар яриа бий юу?

-Нэг гишүүний байр суурийг бүлгийн хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй. Хэн нь,  аль бүлэг удирдлага авч явах талаар гэрээ хийж тохирсон. Яг тохирсноороо л ажлаа хийгээд явна.

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top