Царцаасан барилгын асуудлыг байнгын хороонд хүргүүлэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 14

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаа. Хуралдаанаар 2014 оны Төсвийн тодотгол, түүнийг дагалдах хуулийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. Өнөөдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд харьяалагдах яамдын урсгал зардлыг бууруулах, тус яамдтай холбоотой "царцаасан" обьектуудын талаарх байр сууриа байнгын хорооны гишүүд ярилцаж, зөвшилцсөн юм.

Ц.Оюунбаатар гишүүн хэлэхдээ "Төсвийн үр ашиггүй зардлыг багасгах, орон тооны асуудал болон цалин нэмэх асуудлаар Аудитын шалтгалт хийж, үр дүнг нь УИХ хэлэлцэх ёстой" гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргалаа. Гишүүдийн гаргасан горимын санал болон бусад дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
22 tovchoond shine hotiin toviin urd 2 ga gazar zarna.91915103(103.23.51.10) 2025 оны 03 сарын 13

22 tovchoond shine hotiin toviin urd 2 ga gazar zarna.91915103

1  |  0
Top