Л.Цогийг хөөхгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 10

МАХН-ын Гүйцэтгэх товчоо өнгөрсөн баасан гаригт хуралдаж, Л.Цог гишүүний асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын дэд дарга Л.Цог түүнийг намын гишүүнчлэлээс хасч, хөөсөн гэж хэвлэлийнхэнд мэдэгдээд байгаа. Тэгвэл МАХН-ын удирдлагууд Л.Цогийг хөөсөн гэх энэ шийдвэр албан ёсных болоогүй байгаа гэдгийг мэдэгдлээ. Учир нь намын дүрмийн дагуу хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргахдаа тухайн гишүүнийг байлгаж, байр суурийг нь сонсох ёстой байдаг аж. МАХН-ынхан энэ асуудлыг нээлттэй үлдээж эргэж ярих ярилцахаар болжээ. Гэхдээ түүнийг хөөх биш, өөр хариуцлага тооцох юм байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top