Өнөөдөр МАН-ын бага хурал болно

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 28

МАН-ын Удирдах Зөвлөл өнгөрөгч даваа гарагт хуралдаж намын бага хурлын товыг гаргасан. Тус намын бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд 14:00 цагаас хуралдахаар болоод байгаа. Бага хурлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс ирүүлсэн Засгийн газарт хамтарч ажиллах тухай саналыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. Өнгөрсөн хугацаанд МАН  Засгийн газарт хамтрахгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа ч эцсийн шийдвэр бага хурлаар гарна. МАН-ын гишүүд засагт хамтрах талаар байр сууриа нэгтгэж чадахгүй байгаа билээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top