Энэ долоо хоногт Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хурал болж нэгэн чухал шийдвэр гаргасан юм. Хурлаар Монголын ипотекийн корпорацийн бонд гаргах хүсэлтийн талаар хэлэлцсөэн билээ. Монголын ипотекийн корпораци өмнө нь бонд гаргаж байсан туршлагатай бөгөөд энэ удаад 454 тэрбум төгрөгийн бонд гаргах хүсэлт гаргасны СЗХ-ноос зөвшөөрчээ.
Өнгөрсөн жил тус корпораци 870 тэрбум гаруй төгрөгийн бондыг гаргаж байсан юм. Тэд гаргасан бондынхоо борлуулалтын 75 хувийг нь шинээр олгох зээлд зориулахаар төлөвлөж байгаа ажээ. Энэ нь ойролцоогоор 9900 гаруй хүний орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг санхүүжүүлэхэд хүрэлцэхүйц юм. Ийнхүү орон сууцны найман хувийн хүүтэй зээл энэ онд үргэлжлэхэд зээлийн эх үүсвэрийн хувьд найдвартай болж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 2 )
Орон сууцны зээл авч өрөнд орох сонирхолгүй болсондоо Яршиг газартайгаа байхад яаж ийгээд л байшин барина гэр гэж нэг сайхан эрүүл орчин газар дээрээ гүйгээд л орон сууц бол гарах ч юмгүй түгжээтэй цементэн хорго ямар ч өөрийн газар ч байхгүй хэдэн ханы хэд нь миний өмч юм бэ бүү мэд ямар ч эрүүл орчин байхгүй ийм л юманд амьдраад сайхан байна гэдэг юу л бол Томчууд баячууд орон сууц барьж түүнийгээ борлуулах гэж л ард иргэдийнхээ тархийг угаагаад байх юм Өр зээлэнд оруулаад үүнийг би хувьдаа эсэргүүцнэ гэтэл газрыг минь луйвардах аргаа олоод хуулиндаа оруулаад хүчээр луйвардах аргаа олчих юм