Коммент: Хоолойн тээг буюу өрийн тааз

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 28

УИХ 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлах явцад өрийн таазыг нэмнэ, нэмэхгүй гэж нэлээд маргаан үүсгэлээ. АН-ын бүлэг өрийн тааз нэмэгдэх нь байж болох л асуудал гэж байсан бол МАН-ын бүлэг анх нэгдэхдээ өрийн тааз нэмэхгүй гэж шаардлага тавьсан учир энэ асуудлаар хар цагаан дуугүй байсаар төсвийн тодотголыг баталлаа. Бодвол араа бодсон биз. Хэрвээ байдал хүндэрвэл АН-ынхны л хийсэн асуудал, манайх анхнаасаа энэ асуудлын эсрэг байсан гэх нүүдлийг тэд дотроо бодсон байлгүй. Харин өнөөдрийн байдлаар манай улсын өрийн таазын хэмжээ  58.3 байна. Гэвч энэ тоог нэмэх шаардлагатай гэж үзэх хүмүүс олон байгаа юм. Тиймээс “өрийн тааз”-ны тухай хэн ямар байрь суурьтай байгааг “Коммент” булан хүргэж байна. 

 Эдийн засагч Д.Жаргалсайхан: Аливаа асуудлыг гарсан хойно нь биш, гарахаас нь өмнө харж, урьдчилан сэргийлэх нь хамаагүй хямд бөгөөд хор нөлөө нь бага тусдагийг Оростой шийдсэн зээлийн түүх сануулж байна.

Baabar.mn 2011.07.27     

Хас банкны Гүйцэтгэх захирал М.Болд: ДНБ-тэй харьцуулах гадаад өрийн одоогийн 40 хувийг дээшлүүлж өндөр тогтоох тусам Монгол Улсад орж ирэх валютын зээл, хөрөнгийн урсгал нэмэгдэнэ.

tumen.mn 2015.01.07 

Улаанбаатар банкны ТУЗ-ийн гишүүн Д.Батжаргал: Хэрвээ Өрийн удирдлагын тухай хууль батлагдвал богино хугацаанд л бид гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл авах боломжтой болно.  

tumen.mn 2015.01.07 

Ардчилсан намын бүлэг: Эдийн засгийг улам тэлэх хэрэгтэй. Өр яахав, 200 хувь нэмэгдсэн ч болохгүй юм үгүй.

tumen.mn 2015.01.07

Сангийн сайд асан Ч.Улаан: Намууд  өрийн таазыг нэмэхгүй гэсэн тохиролцооноос ухарч байгаа бол чиг чигээ хараад хоёр гурван тийшээ салах хэрэгтэй.

УИХ-ын гишүү М.Батчимэг: Өрийн хэмжээг нэмэх тухай ярихаасаа өмнө эхлээд Өрийн удирдлагын тухай хуулиа  яаравчлан батлах хэрэгтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Одоо засгийн өрийн ДНБ-д эзлэх дээд хэмжээ 40 хувь биш 53 хувь болж, таазаа цоолж, босгоо сэтэлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Бодитоор хар, мөнгөө зээл. Мөнгөгүй зээлгүй бол яаж үйлдвэр босох юм бэ. Жилийн 24 хувийн хүүгээр үйлдвэр босохгүй ээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Банкууд чинь ломбард шиг ажиллаж байна. Өөр боломжуудыг нээгээч. Сайд нартаа шалгуур тавиач.

Сангийн сайд асан Ч.Улаан: Ажил хүлээлцэхэд улсын өр 49.3 хувьтай байсан 

 Unen.mn 2015.01.20

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: УИХ-аас батлагдсанаар гадаадаас авсан зээл тусламжийг оруулан тооцож үзэхэд 58.3 хувь гэсэн тоо гарч байгаа.

Unen.mn 2015.01.20

 УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Анх өгч байсан өрийн хэмжээ худал байсныг Сангийн сайд Ж.Эрдэнэбатын мэдээлэл илчилсэн.

Unen.mn 2015.01.20

Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор: Монгол Улс хөгжих ёстой гэвэл гадаад зах зээлээс мөнгө босгох нь үнэн

Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор: Манай гишүүд Монголчуудын өр тавих буруу гэдэг уламжлалт сэтгэлгээгээр нь тоглоод байна.

Сангийн сайд асан Ч.Улаан: Хавхнаас суллах гол арга нь өрийн таазыг нэмэх

Сангийн сайд асан Ч.Улаан: Бүгдийг 40, 40 хувь байна гэчихээр мега төсөл ч хэрэгжихгүй, юу ч явахгүй

Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Төсвийг алдагдалгүй батална гэвэл 900 тэрбумыг танахаар байна.

 Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Засгийн газар гаднаас зээл авах зэргээр өрийн босго нэмэгдүүлэх асуудал байхгүй.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Нэмж ямар нэгэн эх үүсвэрээс зээл авахгүй байх тал дээр намууд зөвшилцсөн.

УИХ-ын гишүүн Л.Цог: Хуулин дахь үндсэн зүйл заалтаа хөндөхгүйгээр 40 хувиар үлдээнэ гэчихээд, тэгээд бас 60 хувь болгоно гэх юм. Ингэж хүн хуурч байгаа юм шиг зүйл ярьж болохгүй.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 2014 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 9 их наяд төгрөгийн өртэй гэж байсан. Одоо 14 их наяд буюу ДНБ-ий 58.3 хувьд хүрчихлээ гээд байна. Хоёрхон сарын дотор та нар 5 их наяд төгрөгийн зээл тавьчихсан юм уу.

 УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Ч.Улаан Сангийн сайд байхдаа өрийн хэмжээ 39.8 хувьтай байгаа гэж хариулж байсан. Одоо шал өөр юм ярьж байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Би зарим гишүүн өрийн хэмжээ 40, 60 байна уу сонин биш гэж байгааг гайхаж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Өмнөх зээлээрээ юу хийв гэдэг нь тодорхойгүй байгаа үед дахиж гаднаас зээл авах нь буруу. Одоо ч энэ байр сууриа хадгалж байгаа.  Цаашдаа нэмж зээл авахыг дэмжихгүй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан 40 хувьд хүргэх арга хэмжээг авах ёстой.

Time.mn 2015.01.19

МАН-ын бүлэг: Гэвч энэ заалтыг өмнөх Засгийн газар зөрчиж, өртэй холбоотой бодит мэдээллийг ард иргэдээс нууж ирсэн.

Eagle.mn 2015.01.19  

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: МАН Засгийн газарт хамтраад ажил автал хууль зөрчсөн байтугай, маш хүндрэлтэй байдал үүссэн байсан.

АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: Өглөө сэрэхэд л өр нэмэгдсэн зүйл байхгүй

Сангийн сайд асан Ч.Улаан: Өрийн хэмжээг 39.8 хувь гэж буруу мэдээлсэн гэдэг яриа худлаа. Үнэн худлыг шалгахад амархан. Хэрэв би үнэхээр тэгж ярьсан бол бичиг баримт болон хурлын протоколд үлдсэн байгаа.

УИХ-ын гишүү Ж.Батзандан: Шийдлийн Засгийн газар өмнөх Засгийн газрын адил гадаад өрийг тогтоосон хязгаараас давуулж хууль зөрчвөл сайд нарыг огцруулах санал тавих болно.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Таван сарын дараа өрийн таазыг дотоодын нийт бүтээгдэхүүний 70-80 хувьд хүргэе гэж санал оруулж ирэхгүй биз. МАН Засгийн газарт хамтрахдаа өрийн таазыг өсгөхгүй гэсэн заалт оруулсныг санаарай.

  • Өрийн асуудлыг  тодорхой хуульчлахгүйгээр хамаагүй нэмэх нь  осолтой, сүүлдээ жолоо  алдарч баларна.

tumen.mn 2015.01.07 

  • Өнөөгийн бидний өр хоолойд тээглэсэн яс шиг хөндүүрлүүлж, амьсгаа давчдуулж байна.

tumen.mn 2015.01.07

  • Зарим улс төрчид өр нэмэхгүй л бол сүйрнэ  ухаан юм ярих нь даанч хорлонтой сонсогдоод байна.

tumen.mn 2015.01.07

  • Тааз нь цөмөрч, босго нь сэтэрсэн эдийн засагтай Ерөнхий сайд юу хийх вэ?

News.mn 2015.01.10

  • Тааз нь цөмөрч босго нь сэтэрсэн эдийн засагтай байж эрхэм гишүүд “Таазаа өндөрлөхгүй ээ, босгоо өргөсгөхгүй ээ” гээд цахлаад суучихсан.

News.mn 2015.01.10

  • “Өрийн таазыг өндөрлөхгүй” гээд сууж байгаа эрхмүүд наад тал нь хорин хэдтэйгээсээ, дээд тал нь 70 гартлаа иргэдийн саналын ач дэмээр төр түшиж, хэдэн үеэрээ санаа зовохооргүй ахуй амьдралаа босгосон хүмүүс.

News.mn 2015.01.10

  • Эдийн засаг нь саарч, ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1900 төгрөг шүргэж байхад “Зээл авч өр нэмэхгүй” гэчихээр шинэ Засгийн газар, Ерөнхий сайд ямар хөрөнгөөрөө юу хийх вэ.

News.mn 2015.01.10

  • Эдийн засгийн байдал цаашид хүндэрвэл Шийдлийн Засгийн газар, Ерөнхий сайд жолоодож чадахгүйд хүрч мэдэхээр байна.

News.mn 2015.01.10 

  • Эдийн засгийн хямралыг давах нэг гарц нь өрийн таазыг нэмэх асуудал байсан ч одоо өөр эх үүсвэр хайж, хэмнэлт, таналтыг ахин ярих нь гарцаагүй.

Orloo.info

  • Унтаад босоод ирэхэд л өрийн тааз нэмэгдэж, ам.долларын ханш өсч байна.

Time.mn 2015.01.19

  • Засгийн газрын хүсэл зориг талаар болов.

Mongolnews.mn 2015.01.21

  • Уруудаж буй эдийн засгийг тэлэх хөгжлийн санхүүжилт татахаар Ч.Сайханбилэгийн танхим хичээсэн боловч УИХ-аас дэмжлэг авч чадсангүй.

Mongolnews.mn 2015.01.21

  • Ч.Сайханбилэгийн танхим эдийн засгийн хүндрэлийг зогсоохын тулд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дахин шүтэхээс өөр замгүй.

Mongolnews.mn 2015.01.21

А.Алтаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ххх(202.72.246.106) 2015 оны 01 сарын 28

Өөрийн таазыг нэмэхгүй байсан нь дээр, дахиж зээл авбал дахиад л шал дэмий юманд зарцуулагдаад өрнөөсөө гарч чадахгүй Грек, Аргентина улс шиг сүйрнэ :-w

0  |  0
Top