460 сая ам долларын экспорт хийхээр төлөвлөж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 22

Монгол Улсын Засгийн газраас арьс ширний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх төслийн хүрээнд 140 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкаар дамжуулан арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчдэд олгохоор шийдвэрлэж, одоогийн байдлаар 25 төсөлд 50.9 тэрбум төгрөгний санхүүжилтийг олгоод байна. Арьс ширний үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслүүдэд санхүүжилт хийсний үр дүнд арьс ширийг бүрэн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хийх зорилгоор техник, технологийн шинэчлэлт хийж, түүхий эдийн нөөцөө бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм. Ингэснээр салбар бүрэн сэргэж арьс ширэн гутал, хувцас, эдлэл зэргийг үйлдвэрлэн жилд дунджаар 1.0 их наяд төгрөгтэй тэнцэхүйц бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж. Үүнээс 460.0 орчим сая ам.долларын экспорт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд 20 гаруй мянган ажлын байр шинээр бий болох зэрэг нийгэм, эдийн засгийн олон чухал, ач холбогдол бүхий ажил болж байна. Арьс ширний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх төсөл амжилттай хэрэгжснээр салбарын хэмжээнд жилдээ савхин хувцас 65.000 ширхэг, савхин бээлий 200.000 хос, нэхий хувцас 30.000 ширхэг, гутал 200.000 хос, цүнх 60.000 ширхэг, бэлэг дурсгал, жижиг эдлэл 1.200.000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэж буй бөгөөд дотоодын хэрэгцээг 100 хувь хангахаар зорьж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aa(203.106.160.221) 2015 оны 03 сарын 05

naad xeregledeg butegdexunig chine xeregled yag ondor bolxu teged 35tai xun arai orool tatanxai bolchixi um bish bizde xaa saigui l ene zar bj bxima

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.225) 2015 оны 02 сарын 23

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top