Хятадтай хийсэн худалдаа 13 хувиар өсчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 23

Монгол банк өнгөрсөн сарын гадаад худалдааны тоймыг тооцоолон гаргажээ. Энэхүү тайланд дурдсанаар гадаад худалдааны эргэлт 720 сая ам долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 9.4 хувиар буюу нийт 61.7 сая ам доллараар өссөн дүн гарчээ. Шинжээчдийн үзэж буйгаар импорт 89.8 сая ам доллараар буурсан ч экспорт 151.5 сая ам доллараар өссөн нь дээрх дүнд голлон нөлөөлсөн аж. Харин хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 65.5 хувь буюу 472.7 сая ам долларын худалдааг БНХАУ-тай, 12.3 хувь буюу 88.3 сая ам долларын худалдааг ОХУ-тай тус тус хийсэн байна. Үүнээс БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 13.0 хувиар өссөн бол ОХУ-тай хийсэн худалдаа 2.2 хувиар буурсан байна. Түүнчлэн тайлант сарын байдлаар гадаад худалдааны тэнцлийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 241.3 сая ам доллараар буурснаар 225.4 сая ам долларын ашигтай гарчээ. Энэ нь экспорт 47.2 хувиар өсч импорт 26.6 хувиар буурсантай холбоотой юм байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(122.201.21.225) 2015 оны 02 сарын 25

Sonin iumdaa harin myydchaad baihad .

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.65) 2015 оны 02 сарын 24

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

0  |  0
Top