Сар шинийн өдрүүдэд ам.долларын ханш 11 төгрөгөөр өссөн. Харин өнөөдрийн байдлаарр арилжааны банкуудад зарж байгаа долларын ханш 1974-1980 төгрөгтэй тэнцэж буй бол “Найман шарга” зах дээр 1975 төгрөг байна. Баярын өдрүүдэд 1985 болтлоо нэмэгдсэн ам.долларын ханш 5-9 төгрөгийн хооронд буурчээ. Япон улстай түншлэлийн гэрээ хийсэнтэй холбоотойгоор Хөшигийн хөндийн 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдвэл ам.долларын ханш харьцангуй буурах магадлалтай гэж ажиглагчид үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )