Эрчим хүчний салбарынхан өнгөрөгч онд ...

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 04

Эрчим хүчний салбарт өнгөрсөн онд 21 үйлдвэр, компаниуд 30.7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Энэ нь өмнөх онуудтай харьцуулбал буурсан үзүүлэлт гэдгийг салбарынхан онцолж байна.

Тодруулбал, эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөнөөр салбарын өнгөрсөн оны үйлдвэр, хэрэглээний гүйцэтгэл, үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн бөгөөд салбарын 2014-2015 оны өвлийн горим ажиллагаа, гарсан хүндрэл, шийдвэрлэсэн байдал, 2015-2016 оны өвлийн бэлтгэл хангах нэгдсэн төлөвлөгөө, түүнд зарцуулах хөрөнгийн асуудлыг хэлэлцжээ.

Үүнд дурдсанаар Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн хэмжээнд өнгөрсөн онд 5476.7 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч, 7075.5 мянган гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэсэн байна. Эрчим хүчний үйлдвэрлэлийг 2013 онтой харьцуулахад цахилгаан эрчим хүч 6.7 хувиар буюу 344.4 сая кВт.цагаар, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 4.3 хувиар буюу 305.2 мянган гкал-аар тус тус өсжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.97) 2015 оны 03 сарын 04

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top