Хамтран амьдрагч бүсгүйгээ хөнөөсөн хэргээр 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Г.Алтанхүүг шүүхээс гэм буруугүйд тооцсон. Тодруулбал, талийгаач Н.Цэдэн-Иш архины гүн хордлогод орсон учир амь насаа алдсан, Г.Алтанхүү талийгаачийн биед гэмтэл учруулсан нь амиа алдахад хүргээгүй гэсэн шүүхийн шийдвэр гарч, гурван жилийн хорих ял оноосон. Тэгвэл талийгаач Н.Цэдэн-Ишийн ар гэрийнхэн анхан шатны шүүхийн шийдвэрийг шударга бус гарсан хэмээн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргасан билээ. Гомдлыг тус шүүх хүлээн авч, М.Пүрэвсүрэн шүүгчид хуваарилсан бөгөөд шүүгч дээрх хэрэгтэй танилцан шүүх хурлын товыг гаргасан байна. Давж заалдах шүүх хурал энэ сарын 12-нд буюу ирэх пүрэв гарагт болох аж.
Сэтгэгдэл ( 0 )