Баярын ширээндээ орос архи тавьдаг айл элбэг болжээ. Хойд хөршид рублийн ханш газарт унаж, экспортын бараа нь хямдарсан тул монголчууд цүнх, саваа үүрээд хойд хил гарах нь олширч байна. Визгүй болсон тул машин, машинаар нь бараа зөөдөг болж. Шатахууны үнэ нь манай 1000 төгрөгтэй тэнцэж байгаа тул хилийн орчимд амьдардаг сэргэлэн монголчууд шатахуунаа тэндээс дүүргэдэг болсон гэнэ. Энэ мэтчилэнгээр ОХУ-ын бараа хямдарсан нь монголчуудад сайн ч цаанаа маш муугийн тэмдэг болж байгаа юм. Дэлхийд эдийн засгаараа дээгүүрт бичигддэг байсан 144 сая хүнтэй энэ улсын эдийн засаг хэрхэн өвчилсөн байгаагийн гадаад шинж тэмдэгийг бид хамгийн ойрын хөршийн хувьд харж, мэдэрч байна. Тэгвэл ОХУ-ын эдийн засаг, иргэдийн амьдрал ямар байна вэ?
Хэдэн сарын өмнө дэлхийн алдарт “Аддидас” брэндийн 1000 дэлгүүр ОХУ-д байсан бол одоо бүгд хаалгаа хаасан. Борлуулалт муу, ашиггүй байгаа тул ийм арга хэмжээ авсан бөгөөд энэ нь орос иргэдийн худалдан авах чадвар ямар хэмжээнд хүрснийг илтгэнэ. “Форд”-ын ОХУ дахь үйлдвэр мөн л ашиг муу байгаагаас ажлын цагаа багасгажээ. Энэ ч яахав, гадны гараа л биз. Харин дундаж амьдралтай оросууд хамгийн хямд үнэтэй архи худалдан авахад ч хэцүү, хүнд байдалд байгаа аж. Бүх оросын олон нийтийн санаа бодлын судалгааны төвөөс гаргасан судалгаагаар орос иргэдийн гурваны нэг хувь нь 199 рублиэр архи авч чадахааргүйгээр санхүү нь доройтжээ. Оросын хамгийн хямд архи 199 рубль буюу 5,5 доллар байгаа бөгөөд энэ хэмжээний мөнгийг архинд зарцуулах боломжгүй гэсэн хариултыг судалгаанд оролцогчдын гуравны нэг нь өгчээ. Харин 21 хувь нь 200-249 рублиэр нэг лонх архи авах боломжтой гэсэн бол 14 хувь нь л 250-300 рублийг архинд зарцуулах боломжтой гэжээ. Тэгвэл дөнгөж 9 хувь нь нэг лонх архинд 300 рублиэс илүүг зарцуулах чадавхитай гэсэн байна. Архийг асар өргөн хэрэглэдэг оросууд архиа авч чадахгүй болсон гэдэг нь нөхцөл байдал ямар байгааг тодхон харуулна. Бас нэгэн загвар өмсөгч эмэгтэй газрын тосны үнийг эсэргүүцэн нүцгэн зургаа интернэтээр цацаж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Яг одоо рубль 1998 оноос хойших доод түвшиндээ хүрснээр хоёрдугаар сард инфляцийн жилийн өсөлт нь 16.7 хувь болжээ. АНУ, Европын хориг болон газрын тосны ханшийн огцом уналт рублийн ханшийг ийнхүү 2014 онд 46 хувиар сулрахад хүргэсэн юм.
Ийм байхад өнгөрсөн долоо хоногт Б.Обама Оросын эсрэг тавьсан эдийн засгийн хоригийнхоо хугацааг дахин нэг жилээр сунгачихлаа. В.Путиныг Оросын удирдлагуудыг зүүн хязгаарт хяналтаа тогтоохыг санаархаж буй салан тусгаарлагчдыг зэвсгээр хангаж, тусламж үзүүлдэг хэмээн буруутгаж, виз, худалдаа, нефть, хүнс, банк санхүү, аялал жуучлалын салбарт нь хориг тавьсан. Үүнийг нь Шинэ Зеланд, Канад, Герман зэрэг Европын орнууд дэмжин, ОХУ-ын бүсийг чангалж байгаа юм. Харин В.Путин үүний эсрэг ямар нэгэн гомдолсон эс бөгөөд уурлаж бухимдсан мэдэгдэл хийгээгүй. Харин ч эдийн засаг хямарсан, иргэдийн амьдрал бараг л гэрлийн хурдаар уруудаж буй энэ үед В.Путины нэр хүнд эсрэгээрээ өндөрт гарч байгаа аж. Түүний зурагтай хувцас, бөгж, гоёл чимэглэлийн зүйлс эрэлт ихтэй байгаа нь гайхмаар. Оросын өнөөгийн эдийн засгийн байдал эрчилсэн дээс шиг чангарч байгаа ч иргэд нь монголчууд шиг жагсаал цуглаан хийлгүй “зоригт” В.Путиныг л харж сууна.
Т.Гэрэл
Сэтгэгдэл ( 38 )
ene niitlel uy gej togsov!!! Manai maluud yumnii uniig chamgui ogood bas infiliatsaa osgood baihad ard irged bidnii neriig yaagaad osgohgui esregeer ni jagsaad, olsood suudgaa baina gej oorsdiigoo Putin shig lider gej tosoolood arai tenegtehgui biz dee he he
ene niitlel uy gej togsov!!! Manai maluud yumnii uniig chamgui ogood bas infiliatsaa osgood baihad ard irged bidnii neriig yaagaad osgohgui esregeer ni jagsaad, olsood suudgaa baina gej oorsdiigoo Putin shig lider gej tosoolood arai tenegtehgui biz dee he he
Michaild bodol bii putin bol chadna, manai maluud chadakhgui sh dee. Chimka zuv khelev
Eh syrvalj medeelel ni tun yaduu yumaa, esvel gadaad hel meddeggui yum shig, end tendees material sain olj ynsh, gerel ee guai
Явуулгын шинжтэй, тархи угаалтын өнгө аяс цухалзаад байх чинь
Путин байж байг.улам л сайхан дампуурах биз.сайхан сайхан хараалаа хэлээд архиа уугаад өдөр өнгөрөөж шөнө хулгай дээрэм хийж амар сайхандаа жаргамой.орос улс яг бурханы зурсан зурагаар явмой
zuvhun ingej baij l uildverleliig bosgoj bolno, manai mongold uildverlel bosoh yamar ch bolomjgui yagaad gevel gadaadiin mash olon jil hugjsun kompaniig yaj guitseh ym
архи наас өөр бичэх юм алгуу тэгээд бас 1000 дэлгүүүр бүгд хаалгаа бариагүй 200 нь татан буугдсан
Manaihan bol nuguu popolistuudaa dagaad hochuurj bgaa
Дахин дайг бүү хийгээсэй дээ.
argagui shuu dee orosuudiig hen udirdaj bn mongolchuudiig hen udirdaj bn mongolchuud 76 idej uuhaas uur tolgoin ajildgui gishuunii orond gants putin shig udirdagchtai bsn bol ...! orosuudad buh tal deer n horig taviad bhad ymar bn harin manaid hench ymarch horig taviagui taviagui bhad ymar bn
arhi ymar hamaataa yum
Mongolchuud shig gesen ne ih durgvi hvrmeer bolj harinch bid ih taiwan hvmvvs mongolchuud uul usaa awran hamgaalay l gej jagsaj bn bid uursdiiguu yagaad zaawal gadniihantai zvirlvvleed bdag ym be bid chine tusgaar ulsiin erh chuluut hvmvvs biz dee setgvvlch t gerel ta dahij hen negentei ard tvmnee haritsuulahdaa negiig bodoj hoyriig tungaana biz
Бэрхшээл хүнийг улам хөтуужуулдаг
Энэ бол зүгээр л түр зуурын үзэгдэл. Оросууд ад энэ бол боломж. Өөрсдөө хийдэг бүтээдэг гаднаас хараат бус байх хэтийн бодлого. Энэ бэрхшээлийг удахгүй даваад л гарна. Та нар Оросыг 2 жилийн дараа хараарай. Ямар болохийг нь
Путин нэр хундгуй хумуус алуулхаас айгаад сууж байна хэзээ тэсрэх болдоо
Монголд бэлэн хувцасны үйлдвэрлэл тун ахиц муутай учир нь хүн ам хэт бага гадагшаа экспорт ловол юу ем гэхээс биш үнэндээ л явцгүй.
ПУТИН ШИГ УДИРДАГЧТАЙ БОЛ ЮУГ Ч ТЭВЧСЭН ЯАХАВ.
chono boroonoor
Hyatadaas baraa zooj ereenig hogjuulj bhaar hoishoo garsan n deer blkudee negent l dotooddoo baraa buteegdehuune hangalttai hj irgedin amidralin bololtsoond tarulj borluulj cadahguihees hoish
manaihan gej, guilgachin tsarailchihaad l tiishee tsusaa hiij yavdag bn
Манай эргүү малууд итгэх тусам идэж ууж, улсаа худалддаг. Тиймээс одоо ямар ч юманд хүлцэнгүй хандаж болохгүй
Putin dampuurahad mash oirhon bgaa shuu
Putin dampuurahad mash oirhon bgaa shuu